Энэхүү бичвэр нь уншигч танд CryptoPuujin Premium Discord-ны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр зорьж, таны мэргэн оюун, ухаалаг хөрөнгө оруулалтад хэрхэн ач тус хүргэж болохыг тодорхойлоход оршино.
Манай багийн хийсэн контент бүрт “CryptoPuujin Premium Discord” гэх үг үргэлж уяатай явдгийг та бүхэн анзаарсан биз ээ... Тэгвэл уг нэршлийн цаана ямар агуулга, үнэт зүйл нуугдан буйг анзаарсан уу?
CryptoPuujin Premium Discord-д орсноор танд дараах 5 давуу байдал /үнэндээ маш олон зүйл байгаа ч тэдгээрийг хураангуйлан зарим зүйлсийг дурдалгүй өнгөрөөсөн болно/ үүсэх болно. Үүнд:
1. CryptoPuujin багийн шинжээчид өөрсдийн мэдлэг, туршлагаа тогтмол хуваалцана.
Крипто зах зээл өөрөө асар хурдацтай хөгжиж буй салбар бөгөөд үүнийгээ дагаад мэдээ, мэдээллийн асар том урсгал, маш хурдтайгаар өрнөж байдаг. Манай багийн шинжээчид тэрхүү мэдээллээс хэрэгтэй, таны мэдэж амжаагүй зүйлсийг өөрсдийн мэдлэг ур чадвараар тунгаан боловсруулж Premium Discord-ны хэрэглэгчиддээ цаг тухайд нь хүргэдэг.
2. Premium Discord-д ороод урамшуулал ав.
Premium Discord-ын хэрэглэгчид мэдлэг, ур чадвараа өргөжүүлэхээс гадна whitelist giveaway, CryptoPuujin Academy дээр явагдах сургалтын discount зэрэг бодит урамшуулал авах эрхтэй байдаг.
3. Техник анализ.
Premium Discord-ын хэрэглэгчид өөрсдийн сонирхож буй төслийг CryptoPuujin багийн шинжээчдээр Техник анализ хийлгэх боломжтой ба арилжааны ямар боломж байгааг танд санал болгох болно.
4. Хэрэглэгчиддээ туслах үйлчилгээ.
Танд тулгарсан аливаа асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор 24/7 туслах үйлчилгээг манай багийн зүгээс Монголдоо анх удаа хэрэгжүүлж байгаа ба танд тулгарсан асуудал /wallet address-тай холбоотой асуудал, token яаж худалдаж авах гэх мэт/, мэдэхийг хүсэж буй төсөл дээр бид танд туслах болно.
5. Premium event
Зөвхөн Premium Discord-ын хэрэглэгчиддээ зориулж сард 2 удаа Token Research Night-ийг зохион байгуулдаг ба ирээдүйд ямар төсөл амжилттай байх талаар үндэслэлтэйгээр тайлбарладаг. Мөн мэдлэг олгох зорилгоор тогтмол webinar хийдэг.
Крипто сонирхогч хүн бүхэнд манай багийн үүд хаалга үргэлж нээлттэй ба манай Community-гийн үнэнч, тууштай гишүүд багийн нэг хэсэг /шинжээч/ болж өөрсдийн шинжилгээ, судалгааг тогтмол хийх боломжоор CryptoPuujin баг хангадаг гэдгийг дурдах нь зүйтэй.
“Хурдан явах бол ганцаараа, Хол явах бол олуулаа” гэдэг.. удаан хугацааны турш олж авах мэдлэг, туршлага, Community-г бид танд санал болгож байна.