Weekly report Ep3
Tulga
Weekly report Ep3

Манай багаас долоо хоног бүр бэлтгэн хүргэдэг Weekly Report баяр наадам, урт удаан амралтын тань нэгээхэн хэсэг болон хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү нийтлэлийг уншин суугаа уншигч та аялал, зугаалгаар холын замд зорчихдоо дүрмээ баримталж өөрийгөө болон гэр бүлээ аливаа эрсдэлд оруулалгүй болгоомжтой, зөв аялахыг бидний зүгээс хичээнгүйлэн захиж байна.

Монгол тулгатны дээд тэнгэрийн нарыг газарт дэвсэн наадахаар бэлтгэж байх зуур крипто зах зээлд өвлийн эрч чангарч, жихүүцэм хүйтэн эд тачигнаж байна.

Энэхүү зах зээлд үйл ажиллагаа явуулдаг брокер, биржүүдийн дунд татан авалтаа зогсоох цаашлаад дампуурах кейсүүд ар араасаа, шил дараалан үргэлжилсээр... Хамгийн сүүлд Vauld татан авалт хийх үйлчилгээгээ зогсоогоод байна. Тэгвэл Vauld-ыг Nexo өөрийн болгохоор зорьж байгаа гэнэ. Энэ үеэр Voyager Digital дампуурлаа зарлав.

Image

Өмнөх дугаарт дурдаж байсанчлан FTX BlockFi-г өөрийн болгох хүслээ гүйцэлдүүлж хоёр тал зөвшилцөлд хүрснээр албан ёсоор BlockFi FTX-ийн мэдэлд шилжиж байна.

Miner-уудын хувьд амьд үлдэхийн тулд биткойноо хямд зарах асуудал үүсээд байгаа талаар өмнөх дугаарт дурдаж байсан бол энэ асуудал өнөөдрийн дугаараар биеллээ олоод байна. Тодруулбал Core Scientific компани зургаадугаар сард 7000 гаруй биткойн зарсан бол Hut8 сайт дээрээ бүх биткойноо “hodled” гэж мэдэгдэв. Харин Марафон нь бүх биткойноо hodl хийсээр байгаа ч энэ стратегийг удахгүй өөрчлөх талаараа мэдэгдээд байна.

Одоо 1961 оноос хойш бонд болон хувьцааны зах зээл дээр явагдсан хамгийн том мөнгө таталтуудыг харъя:

Image

Эх сурвалж: Leadlagreport

Түүхэнд хэзээ ч бонд болон хувьцааны зах зээл зэрэг ийм хүчтэй унасан тохиолдол гарч байгаагүй. Бондын зах зээл харьцангуй аюулгүй гэдгээрээ танигдсан, тэр нь ч олон шалтгааны үүднээс гарцаагүй боловч өнөөгийн нөхцөлд хамгийн аюулгүй ассет бол яах аргагүй Good Old Cash болж таараад байна.

Good old гэснээс өнөөгийн эдийн засгийн хэлбэр, FIAT гэгдэх тухайн улсын төрөөр баталгаажсан эдийн засаг ердөө 50-хан жилийн түүхтэй. Тэгэхээр өмнөх уналтууд тэр тусмаа 20 оны эхэнд тохиолдсон уналттай одоогийн уналтыг харьцуулж бодох нь буруу гэж дүгнэж байна.

Дараагийн инфляцын мэдээ 4 хоногийн дараа 7 сарын 13-нд гарна. Зах зээл инфляцын дүнгээс хамааран төв банкны дараагийн алхмыг таамаглах гэж оролдож байгаа. Soft landing буюу гэнэт “Өө яанаа эдийн засгийн хямрал эхэллээ, ажилгүйдэл ихэсч байна. Мөнгөний машинаа асаа” гэдэг дохио орж ирнэ гэсэн найдлага олон шинжээчдийн дунд байна. Зөв байхыг үгүйсгэхгүй гэхдээ төв банк үндсэн материалын нийлүүлэлт, дайны чиг хандлага, аж үйлдвэрийн материал, үндсэн орцуудын хуваарилалтад нөлөөлж чадахгүй харин эрэлт, эдийн засгийн өсөлтөд л нөлөөлж чадна. Тэгэхээр төв банкны зорилго нь эрэлтийг устгах буюу эрсдэлтэй ассетуудыг унагах, мөнгөний алдагдсан боломж болох хүүгийн хэмжээг өсгөх явдал юм.

Мөнгө алдсан болохоос толгойгоо алдаагүй. Пуужин баг цаашид ч ашигтай хөрөнгө оруулалт, салбарыг хайсаар байх болно. Нэгж компани, нэгж зоосны төслийг ухаж судлахаасаа урьтаад аль салбарт хөрөнгө оруулалтаа хийхээ зөв сонгох хэрэгтэй. 2021 онд крипто дээр тэнэг хүн ч мөнгө хийсэн. Учир нь Криптогийн булл маркет байсан. Бид өдгөө эрчим хүчний булл маркетад амьдарч байна.

Газрын тос болон улаан буудайнд хөрөнгө оруулалт хийж эхэлснээ дискорд дээр хүргэсэн. Тэгвэл дараагийн арилжааны хувилбарыг санал болгож байна. Тэр нь $VIX.

$VIX гэж юу вэ?

Викс нь хамгийн энгийндээ хүлээгдэж буй зах зээлийн савлагааг илэрхийлдэг бөгөөд Бондын зах зээл, гадаад валютын зах зээлийн хүлээгдэж буй савлагаа 2020 оны оргил төвшин рүүгээ дөхсөн байхад викс хоцорч байгаа харагдаж байна.

Image

VIX дээр Long exposure бий болгох хамгийн хялбар арга нь брокер дансандаа $VIXY (ProShares VIX Short-Term Future ETF худалдаж авах юм.

Өмнөх он цаг үеүдтэй харьцуулшгүй, өөрийн гэсэн өнгө аяс, хар сүүдрийг дагуулсан он цаг ирж байна уу гэж харж байна.

Украйн, Оросын дайн олон хүний бодсоноос илүү удаан үргэлжлэх төлөвтэй байна. Оросын тарьсан үймээн хоол хүнс, газрын тосны үнийг өсгөнө. Энэ нь эргээд Орос-д ашигтай тусна гэхчлэн Орос цаашдаа ч Хятадад гаргадаг экспортын орлогоороо энэхүү дайныг санхүүжүүлэх боломжтой юм. Дайн, түүхий эдийн үнийн өсөлт хомсдол, хоолны хомсдолоос болж хамгийн их хохирох орон яах аргагүй Хятад юм. Монгол оронд энэ нь яаж нөлөөлөхийг би бол одоогоор төсөөлж ч чадахгүй байна.

Мөн хүн бүрийн сайн бодохгүй байгаа сэдэв нь хэрэв Орос цөмийн зэвсэг хэрэглэвэл яах вэ? Freezing Order номыг бичсэн Bill Browder-ийн дагуу бол Путин ухрах араагүй хүн юм гэнэ лээ. Энэ сэдвээр илүү судлаад дараагийн дугаарууд дээрээ хүргэе.

Хэрэв үнэхээр цөмийн зэвсэг хэрэглэх юм бол $VIX-ийг жинхэнэ утгаараа Пуужиндана гээд л бодчих.

Image

Хятадын эдийн засгийг сүйрнэ гэсэн хүлээлттэй байхад хятадын цахилгаан машин үйлдвэрлэдэг компаниудын хувьцаа хүчтэй өсөлт үзүүлсэн сонирхолтой зүйл ажиглагдсан. Цахилгаан машины батерейнд хэрэглэгддэг Кобалтын үнэмлэхүй дийлэнх нь Конго-оос орж ирдэг.

https://www.bnnbloomberg.ca/one-of-world-s-biggest-cobalt-mines-is-at-stake-in-congo-fight-1.1782794


Тэгвэл үнэ цэнэтэй Кобалт нь хүртэл олдохоо болих эрсдэл тулгараад байна. Бүх машиныг цахилгаан болгоно гэдэг сайхан сонсогдож байгаа ч гэсэн өнөөгийн батерейны шинжлэх ухааны ололт амжилтаар бол энэ нь боломжгүй юм.

Дараагийн дугаараар уулзацгаая! Түр баяртай.



Буцах