Weekly report Ep2
Tulga
Weekly report Ep2

CryptoPuujin багаас долоо хоног бүр бэлтгэн хүргэдэг “Weekly Report”-ын шинэхэн дугаарыг уншин суугаа танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Халуухан үйл явдлуудаар дүүрэн амаргүй долоо хоног криптод болж өнгөрөв. Тэр дундаа Европт криптогийн талаарх зохицуулалт удаан хугацаанд тодорхой бус байдалтай байсан ч Европын Холбоо дээрх асуудал дээр шийдэл гаргахаар ханцуй шамлан ажиллаад эхэлжээ. Тодруулбал пүрэв гарагт Европын холбоо дижитал хөрөнгийн салбарыг хэрхэн зохицуулах талаар албан бусаар хэлэлцсэн ба тухайн зохицуулалт нь ЕХ-ны 27 гишүүн улс даяар нэгдсэн дүрэм, журмаар криптовалютыг зохицуулахад чиглэх аж.

Image

Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Three Arrows Capital-ын асуудлаас үүдэн тун хэцүү нөхцөл байдалд байгаа Blockfi-ийг крипто exchange FTX өөрийн болгохоор идэвхтэй оролдож байгаа гэх цуу яриа хүчтэй явагдаж байна. Уг ярианд крипто зээлдүүлэгч Ledn гуравдагч этгээдээр оролцож эхэлсэн ба дараагийн дугаарт уншигч танд FTX, Ledn нарын нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцсан үйл явдлын талаар тайлагнан суух биз ээ.

Image

FTX-ийн хувьд Blockfi-ийг худалдаж авах оролдлогоос өмнө Celsius-ийг худалдаж авахаар зэхэж байсан ч Celsius-ийн санхүүг судалсны дараа татгалзсан байдаг. Бодвол Celsius-ийн санхүүгийн асуудал FTX-ийн хэрээс хэтэрсэн зүйл байсан биз.

Image

Долоо хоногийн хамгийн эерэг үйл явдал бол Samsung биткойн олборлодог машинд зориулсан гурван нанометр (3 нм) чипийг туршилтаар үйлдвэрлэх ба тус чип нь эрчим хүчний хэрэглээг 30% бууруулж, хурдыг 15% хүртэл нэмэгдүүлэх юм.

Image

Бидний бэлдсэн мэдээллийг энэ хүртэл уншсан танд баярлалаа дараагийн долоо хоногт шинэ мэдээ, мэдээллээр дахин уулзацгаая.

Буцах