Уншихгүй байж болохгүй!
Enkhee
Уншихгүй байж болохгүй!

Сайн байна уу? Эдийн засгийн томоохон үйл явдлууд ар араасаа хөврөн буй энэ цаг үед уншигч танд Америкийн хувьцааны зах зээлийн хамгийн том индекс болох SP500 индексэд хийсэн шинжилгээг сонирхуулж байна.

Бид хямрал эхэлсэн үү? гэсэн асуултад хариулт олох зорилгоор өмнө тохиолдож байсан 2000 оны Доткомын хямрал болон 2008 оны Их хямралын үетэй өнөөгийн байдлыг цаг хугацаа болон үнийн датагаар харьцууллаа. Хямрал эхэлсэн үү? эсвэл зүгээр нэг коррекц хөдөлгөөн үү? гэсэн асуултын хариултыг доорх байдлаар тайлбарлая.

Image

1. 2000 оны хямрал S&P500 индекс 2000 оны 9-р сарын 1-ээс эхлэн 2002 оны 10-р сарын 9-ны хооронд нийт 760 гаруй хоног үргэлжилж байсан байна. Энэ үед ойролцоогоор48%уналтбуюу1520орчимүнээс777-рууунажбайсантүүхтэйаж.

2. 2008 оны хямрал S&P500 индекс 2007 оны 10-р сарын 9-нөөс эхлэн 2010 оны 3-р сарын 9-ны хооронд нийт 520 орчим хоног үргэлжилж байсан. Энэ үед ойролцоогоор 56% уналт буюу 1570 орчим үнээс 670-руу унаж байсан.

3. Тэгвэл өнөөдрийн энэхүү ковидийн нөлөөллийн уналт гэж нэрлэгдээд буй хямрал нь ойролцоогоор их үедээ 22% хүртэл унаж 200 гаруй хоног үргэлжлэн яваад буй. Энэхүү уналтын үед 4800 орчмоос 3660 орчимд одоогийн байдлаар доод үнийг тогтоосон байна.

Image

Мөн энэхүү өмнөх хямралын үеүдэд ажилгүйдлийн түвшин 2000 онд гэхэд 4%- аас6.3%-дхүрчбайсанбол2008онд4.5%-аас10%-дхүрсэнбайдаг.Сонирхолтой нь дэлхийн эдийн засгийн төв гэгдэх АНУ-д өнөөгийн байдлаар ажилгүйдлийн түвшин 3.5%-тай байгаа нь өөрсдийгөө хямралд өртөөгүй гэж олон улсад зарлах давуу талыг өгч байгаа ч дээрх графикийг харвал ажилгүйдлийн тоон үзүүлэлт ямагт хямрал эхэлсний дараа өсдөг зүй тогтол харагдаж байгаа нь ХЯМРАЛ ирэх боломжтойг илтгэж байгаа юм. Мөн GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийнсаармагжижбайгааболонбогино,уртхугацааныбондуудынөгөөжийн тэнцэл зэрэг нь өмнө нь тохиож байсан хямралын үеийн өмнөх үетэй таарч байгаа билээ.

Дэлхий дахинаа

Герман:

Германд тогны зардал өмнөх оныхоос 10 дахин өндөр болсон. Байгалын хий дамжуулах хоолойг 20%-ийн хүчин чадлаар нь ажлуулахад нөхцөл ийнхүү хүндэрч байгаа нь Европ эрчим хүчний нийлүүлэлтийн хувьд Оросоос ямар их хамааралтай болсныг харуулж байна. Шууд холбоогоо өгч чадахгүй, шууд дундаа ороод Украйныг ав ав гэж хэлж чадахгүй дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болоод байна.

Бидний үзэж байгаагаар асуудал үүгээр дуусахгүй болоогүй ба Эрчим хүчний хамгийн оргил хэрэглээ Германд өвлийн шөнүүд байдаг бөгөөд энэ өвлөөс өмнө нөөцөө базаахын тулд шөнөдөө зам дээрх гэрлэн дохионуудаа унтраах, халуун шүршүүрт аль болох орохгүй байх зэрэг арга хэмжээг хүртэл авч эхлээд байна.

Англи:

Үнийн өсөлтөөс болоод Английн төв банк сүүлийн 27 жил нэмээгүй хэмжээгээрээ бодлогын хүүгээ нэмэхээр болсон. Европын холбооны инфляц сүүлийн дүнгээр 9.6%, Их Британид 9.4% гарсан дараагийн дүн нь 13% хүрнэ хүлээлт байгаа юм байна.

Газрын тос:

Эрчим хүчний компаниудын орлого өмнөх улирлаас огцом сайжирсан дүнгүүд гарсан бөгөөд цаашдаа ч газрын тосны үнэ өндөр дүнтэй байна гэсэн хүлээлттэй байгаа юм байна.

Energy Market Outlook from latest BP earning's report:

Image

Дээрхээс харсанчлан газрын тосны үнэ уналттай байгаа нь зах зээл өсөхөд түлхэц болсон гэж үзэж байна.

Газрын тос олборлодог компани үнийг цаашдаа ч өндөр байна гэж үзсэн бол Хятадын эдийн засаг саарч байгаатай холбоотой эрэлт буурна тиймээс газрын тосны Булл маркет үүгээр өндөрлөж байна гэж үзэх хүмүүс ч байна.

Америкт бензиний үнэ дунджаар нэг галлон нь 4 ам доллар болж буурсан бөгөөд Америк стратегийн нөөцөөсөө борлуулсан, OPEC-ийн борлуулалт нэмэгдсэн, хүмүүс бензиний хэрэглээгээ бууруулсан зэрэг нөлөөлсөн гэж үзэж байгаа. Хэдий Инфляцын дүнгийн 6 хувь нь түлшний үнээс ирдэг гэж үздэг нь маргашгүй үнэн бөгөөд түлшний үнэ өсөхөд бүх бараа, бүтээгдэхүүн тодорхой хугацааны дараа өсдөг.

Түлшний үнэ буурсан, цаашдаа буурах хүлээлттэй байгаа нь уналт үүгээр дууссан гэж үзэхэд хүргэж болох ч нөгөө талдаа газрын тос боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчин бүх чадлаараа олон сар ажилласантай холбоотойгоор том засварууд хийх шаардлага байгаа. Энэ ч утгаарааWall Street Journal-аас бензиний үнийн уналт энэ хүрээд зогсож болзошгүйг анхааруулж байна. Компаниудын улирлын тайлангаас харвал ноогдол ашиг өгөх, хувьцаагаа эргүүлэн зах зээл дээрээс худалдаж авахдаа анхаарч байгаа болохоос борлуулалтаа сайжруулах нэмэлт хөрөнгө оруулалт хийхталаар огт сонсогдохгүй байгаа нь үйлдвэрийн хүчин чадлаа нэмэхсонирхол байхгүйг илтгэж байна.

Дүгнэлт:

Байгалийн хийн үнийн өсөлтөөс болсон үнийн шок Европт амьдардаггүй хүмүүст шууд нөлөөлөхгүй байгаа ч урт хугацаандаа бид бүгдэд мэдрэгдэх том нөлөөтэй чухал бүтээгдэхүүний орц, түүхий эд юм. Гагцхүү эрчим хүч гаргахад хэрэглээд зогсохгүй дараах бүтээгдэхүүнүүдэдгазрын тос, байгалийн хийг хэрэглэгддэг:

  • Цавуу
  • Бөмбөг
  • Бордоо
  • Хувцас
  • Гар утас
  • Харандаа
  • Угаалгын нунтаг
  • Шоо
  • Нүдний шил
  • Үнэртэй ус
  • Хуванцар
  • Түрийвч
  • Шүдний сойз гэх мэт зуун зуун бүтээгдэхүүнд ордог байна.

Ажилгүйдлийн дата сайн дүнтэй гарсан, хувьцааны зах зээл өсөлттэй байгаа зэрэг нь ХНС цаашдаа ч бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй байгаа.

Технологийн салбар дахь уналт дуусаагүй гэж би хувьдаа үзэж байгаа бөгөөд Криптог ч мөн ижил хувь тавилан хүлээж байгаа болов уу.

Буцах