Зах зээл чөлөөт уналтаар унасаар байгаа хэдий ч NFT гэх тренд үргэлжилсээр л байна. Анх Ethereum blockchain дээр NFT бүүм хийж чадсан. Дараа нь Solana blockchain-ийг самраад орхисон. Харин Terra blockchain-ийг дайлаар мордохоор шийджээ.
Terra ecosystem дээр анхны NFT гарсан гэдгийг та мэдсэн үү? Би ч бас мэдээгүй ээ. SpaceLoot гэх NFT 9 сарын 10-нд анхдагч зах зээл нь эхэлсэн бөгөөд 316 хэрэглэгч 8000 NFT-ийг нэгийг нь $0.20-оор худалдан авчээ. Харин одоо нэг нь 50 LUNA-гаар хоёр дохь зах зээл дээр зарагдаж байна.
Бид анхны NFT-г мэдээгүй өнгөрүүлсэн байж болох ч хоёрдох гурав дахийг нь алдахгүй шүү.
CryptoPunk NFT бол Ethereum дээр гарсан анхны 10000 ширхэг цуглуулгатай NFT юм. Анхдагч гэсэн үнэ цэнээрээ нэг NFT нь 1600 ETH буюу 5.34 сая доллароор зарагдсан байна. Төсөөлж байна уу? бүхэл бүтэн 5 сая доллар…
Мөн SolPunk NFT Solana blockchain дээр гарч бас л үнэ цэнийг бүтээж чадсан. Энэ удаад Terra blockchain дээр Galactic Punks гарч ирэхэд бэлэн болжээ.
Нийт 10921 Galactic Punk NFT
1. Common, 2. Uncommon, 3. Rare, 4. Super Rare, 5. Epic, 6. Legendary, 7. Godly, 8. Galactic, 9. Super Galactic and 10. Intergalactic.
1. 20 Suits — OG, protocol suits, glowing suits, battle suits, robot suits
2. 12 Species — humans, terrarians, skeletons, aliens.
3. 10 Backgrounds — different planets in the Terraverse or spaceships.
4. 20 Head Gear — space helmets, punk ball caps, bandanas, halos
5. 20 Hair — mohawks, clean-cut, messy cut, long hairs, The Do Cut
6. 15 Glasses — cyborg glasses, futuristic monocles, eyepatches, and laser eyes.
7. 10 Features & Accessories — battle scars, tattoos, vapes, cigars, pipes.
Худалдан авахад:
1. 1 гүйлгээгээр 5 NFT авч болно
2. 1 хүн хамгийн ихдээ 25 NFT авна
3. 1 NFT-ийн үнэ 3 LUNA (ханш тухайн үеийн LUNA-гаас шалтгаална)
1. Анхдагч 1000
Galactic Punk Discord Server-т идэвхтэй байгаа 1000 гишүүн хамгийн анхны захиалгад оролцох эрхтэй болно.
1000 гишүүнд багтахын тулд Discord server-т
2. Public Anti-Bot Whitelist (9 сарын 23-29)
Энэ үед хамрагдсанаар аз нь таарвал 5 Galactic Punk NFT-ийг худалдан авах эрхтэй болно. Түрүүлж ирсэн нь түрүүлж авна гэсэн зарчмаар mint хийнэ. Энэ үед оролцохын тулд доорх линкээр орж мэдээллээ бөглөнө.
https://sweepwidget.com/view/33932-76j3umik
1. Өөрийн twitter эсвэл Facebook хаягаараа нэвтэрнэ
2. Робот биш гэдгээ батална
3. Өгөгдсөн даалгавруудыг биелүүлнэ.
4. Код оруулах хэсэгт: GP
Дээрх алхмуудыг хийснээр Galactic Punk NFT-ийг авна гэсэн баталгаа болохгүй гэдгийг багийн зүгээс анхааруулж байсан. Зөвхөн авах магадлалтай л болж байгаа.
3. Public Mint (10 сарын 2)
Хэрвээ дээрх 2 үеэс NFT үлдвэл 3 дахь үе эхэлнэ.
Galactic Punk болон Pylon protocol хамтран азтай 25 хүнд NFT-ийг бэлэглэнэ. Ингэхдээ 3-р үеийн дараа Polyn Gateway дотор хамгийн багадаа $100-ийн MINE-UST(тус тусдаа $100 нийлээд $200) байршуулах шаардлагатай. Хэрвээ $500, $500-ийг байршуулсан бол 5 ширхэг сугалааны эрхтэй болно гэсэн үг юм.
Энэ нь 4 долоо хоногийн турш долоо хоног болгон азтаныг шалгаруулах болно. Койноо долоо хоног болгоны нэг өдөрт багтаан (11:59 Pm EST) байршуулсан байх ёстой.
Анхдагч зах зээл өнгөрсний дараа хоёрдогч зах зээл Stardust Protcol дээр болно. 2 дох зах зээл гэдэг нь Авах зарах, дуудлага худалдааг хэлнэ.
Terra blockchain дээрх NFT-ийг худалдаж авах, зарах боломжийг бүрдүүлж буй төслүүд:
Зах зээл дээр гарч ирэх гэж байгаа болон гарсан NFT-нүүд