Бид 8 сарын дугаартаа stablecoin-ны талаар тайлбарлаж байсан. Stablecoin гэдэг бол энгийнээр 1 доллартай үргэлж тэнцэж байдаг койныг хэлнэ. Гол нь яаж тэнцэж байгаас бүх зүйл шалтгаална.
Зах зээл дээрх хамгийн түгээмэл хэрэглэгддэг stablecoin бол USDT буюу USD Tether. Ардаа 1 долларын фиат мөнгөн дэвсгэртээр баталгаажиж 1 долларын ханшаа барьдаг. Өөрөөр хэлбэл танд 10 долларын мөнгө байгаа, үүнийгээ USDT болговол Tether компани 10 долларыг тань аваад дансанд тань 10 USDT өгнө гэсэн үг. Тэгэхээр зах зээл дээр яг одоо 71,387,761,661 USDT байгаа юм чинь Tether компанид 71,387,761,661 доллар байгаа гэж сэтгэмээр боловч бодит байдал дээр тийм байгаагүй юм.
New York-ийн ерөнхий прокурорын газрын мөрдлөгөөр нийт зохих нөөцийн 74% нь байгаа нь тогтоогдсон. Энэ нь хангалтгүй буюу криптод хөрөнгө оруулсан иргэдийг хохироох аюултай гэж үзэж байгаа хүмүүс байгаа бол зарим нэг хэсэг нь хангалттай гэж дүгнэж байгаа аж. Хангалттай гэж үзэж байгаа хөрөнгө оруулагчдын санаа нь банкны заавал байлгах нөөцтэй адилаар төсөөлөн дүгнэлтийг гаргажээ. Банк татан төвлөрүүлсэн хөрөнгөө бүгдийг нь өөртөө хадгалахгүй зээл болгодог шиг Tether компани бүх доллараа өөртөө хадгалах ёсгүй гэж үзэж байгаа хэрэг. Ямартай ч хууль гаргах нэгжүүд stablecoin-ыг хараандаа авч зохицуулалттай болгохоор зорьж байна. Жишээ нь АНУ ерөнхийлөгч Joe Biden stablecoin-ыг банк шиг хууль дүрмийн зохицуулалттай байх хэрэгтэй гэж үзжээ.
Энэ мэтчилэн төвлөрсөн stablecoin-уудад тодорхой бус байдлууд тохиолдсоор байвал бид төвлөрсөн бус stablecoin-ыг илүүд хэрэглэх хандлага руу шилжих магадлалтай. Тэгвэл зах зээл танигдсан бидний сайн мэдэх төвлөрсөн бус stablecoin болох UST койн голлох stable болж магадгүй юм. UST хэрхэн ажилладаг талаар өмнөх дугаарт танилцуулж байсан билээ.
Terra columbus-5 шинэчлэлт хийснээр UST гэх stabecoin зөвхөн Terra blockchain-ы биш multi-chain буюу олон блокчейн дээрх stablecoin болно. Одоогоор 16 төсөл дээр UST гарсан байгаа.
Анх 2017 онд шинэ шийдлийг олсон төвлөрсөн бус stablecoin бол MakerDAO-гийн DAI гэх зоос. Ethereum блокчейн дээр гарсан бөгөөд бусад койнуудыг барьцаалан шинээр DAI гэх зоосыг олборлодог (mint). Жишээ нь 1 ETH зоосыг барьцаанд тавиад шинээр 50%-тай тэнцэх DAI зоос авна. DAI зоос 1 доллартай тэнцэж байхын тулд ардаа ETH зоосоор баталгаажсан гэсэн үг. Мөн MakerDAO өөрийн MKR гэх зоостой бөгөөд засаглалын койн буюу саналын эрхтэй. Гүйлгээний шимтгэлээр эргүүлэн MKR зоосыг худалдан авч шатаадаг.
Үргэлжлүүлэн MakerDAO-тай адилхан төслүүд бусад блокчейнүүд гарч эхэлсэн.
Polygon дээр MAI FInance гэх төсөл гарч ирсэн нь Polygon-ний анхны MAI гэх stablecoin-г гаргасан. MAI Finance дээр тасралтгүй хүү тооцох функцыг ашиглаж болдог. Жишээ нь ААVE төсөл дээр matic зоосыг хадгалж 5% хүү авдаг гэж үзье. Хүү нь блок шивэгдэх бүрд ордог. Тэгэхээр өдөрт нэг удаа эсвэл сардаа нэг удаа хүүгийн орлогоо гар ажиллагаагаар татан авч болно. Эсвэл MAI Finance-ийг ашиглан автоматаар хүүгийн орлогоо авч хадгаламж руу хийж дахин хүү тооцуулах боломжтой. Ингэснээр жилийн хүүгийн орлого нэмэгдэнэ.
MAI Finance дээр энгийн койнуудыг болон LP токенийг барьцаалан MAI гэх stablecoin-ыг олборлож болно. LP токен гэдэг нь POOL-д зооснууд хийсэн гэдгийг гэрчилж өгсөн токен юм.
Solana блокчейн дээрх Parrot protocol бол MAI finance-ийн өөр нэг хувилбар юм. Өөрийн гэсэн PAI гэх stablecoin-той. Өмнөх дугаарт энэ төслийн тухай тайлбарлаж байсан.
Abracadabra гэх төсөл мөн дээрх төслүүдтэй адил койноо барьцаалаад stablecoin олборлох боломжтой. MIM гэсэн stablecoin-той. Утга нь Magic Internet Money. Бусад төслүүдээс ялгарах онцлог нь:
1. multi-chain буюу Ethereum, Avalanche, Fantom, Binance Smart Chain, Arbitrum гэх блокчейнээс холбогдож болно.
2. “Interest bearing asset” барьцаалан MIM койн олборлож болно. “Interest bearing asset” гэдэг нь койныг stake хийснийг батлах койн юм. Жишээ нь Sushi гэдэг койныг stake хийвэл xSushi гэх зоосыг авна. xSushi зоосны ханш тодорхой хүүгээр тогтмол өсөж байдаг. Энгийнээр зүйрлэвэл xSushi зоос нь хадгаламж, харин MIM зоос нь хадгаламж барьцаалсан зээл.
3. Abracadabra гэх койн өөрийн гэсэн Spell гэх зоостой. Spell зоосыг stake хийснээр гүйлгээний шимтгэлийн 75%-ийг авна.
Сонирхуулахад Abracadabra төслийн санаачлагчдын нэг болох Daniele twitter хуудаснаа aUST-г барьцаалан MIM зоосыг олборлох боломжийг хайж байгаа тухайгаа жиргэсэн байна. Мөн тун удахгүй Shade гэх stablecoin secret network дээр гарах бөгөөд LUNA ATOM SCRT зоосыг stake хийдэг хүмүүст airdrop орох нээ. Сайхан даа.