Зах зээлийн хөдөлгөөнийг бид хэзээ ч тааж мэдэхгүй. Тиймээс эрсдэл гэх зүйлийг Крипто сонирхогчид бид үргэлж тооцох хэрэгтэй. Бүх мөнгөөрөө Altcoin ч юм уу Bitcoin авах нь өөрөө эрсдэлтэй учраас нийт хөрөнгийнхөө тодорхой хувийг stable coin хэлбэрээр хадгалсан нь эрсдлийг бууруулдаг. Уламжлалт зах зээл дээр ч гэсэн бүх мөнгөөрөө хувьцаа бонд авалгүй тодорхой хувийг хадгаламж хэлбэрээр байршуулахыг зөвлөдөг. Тэгэхээр өнөөдрийн дугаартаа Stable coin-оо хадгалж болох боломжуудыг танилцуулъя.
1. Эрсдэлийг бууруулах
2. Ханшийн савлагаанаас өөрийн хөрөнгийг хамгаалах
3. Хөрвөх чадвартай (Гэнэтийн үед мөнгөний хэрэгцээ гарахад бэлэн мөнгө рүү түргэн хөрвөнө)
4. Итгэж явдаг койны ханш унавал нэмж авахад бэлэн
5. Зах зээл дээр шинэ койн гарахад бэлэн
Мөнгө зээлж мөн хадгалж болдог Celcius network ээр дээр түгээмэл хэрэглэдэг Stable coin-уудыг 8,88% APY-тай хадгалах боломжтой. Зөвхөн stable coin гэлтгүй зах зээлд тэргүүлэгч койнуудыг хадгалж болдог.
Celcius network-ийг хэрэглэхэд хялбар, шилжүүлгийн, орлогын гэх зэрэг ямар нэгэн шимтгэлгүй мөн дээр нь мөнгөө HODL хйигээд урамшуулал авдаг. Жишээ нь $100 той тэнцэх койн дансандаа оруулаад 30 хоног хадгалахад $10 авах болно. Хүүгээ ч авна, бэлгээ ч авна.
Бид пуужин зоосоороо Crypto.com биржийн зоос CRO-ийг сонгож байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл бид энэ удаад Crypto.com - ийн Earn фунцыг онцоллоо. Earn фунцын тусламжтай 12% хүүтэй Stable Coin-оо хадгалж болно. Crypto.com биржийг ашиглахад хялбархан Binance дээр дансаа нээхтэй адил хувийн мэдээллээ оруулан бүртгүүлдэг.
Binance smart chain дээрх хамгийн шилдэг DEX гэж хэлэхүйц төсөл бол Pancakeswap билээ. Farming хэсэг дээр маш олон төсөл байдаг бөгөөд өдөр ирэх тусам шинэ төслүүдийг нэмсээр байгаа. Эдгээр ургамлууд дундаас бидний тарихыг хүсэж байгаа ургамлууд бол USDT-BUSD, TUSD-BUSD эсвэл USDC-BUSD. Одоогоор
USDT-BUSD 9.22% APR,
USDC-BUSD 8.26% APR,
TUSD-BUSD 10.96% APR-тай байна.
Pancakeswap-ийн нэг сул тал нь APR-ууд өдөр болгон өөрчлөгдөж байдаг бөгөөд нийт хадгалж буй үнэлгээнээс шалтгаална. Олон хүн ийшээ мөнгө хийх тусам хүү нь багасна гэсэн үг. Өөр нэг сул тал нь гэвэл хүүгээ cake гэх Pancakeswap-ийн өөрийнх нь койноор авдаг. Cake койны ханш унаад байвал бидэнд ашиггүй ч тэр дорно cake койноо зараад эргүүлээд stable coin болгочхож болно. Хэрэв та Pancakeswap хэрхэн хэрэглэх зааврыг үзэхийг хүсвэл
Pancakeswap-тай төстэй бөгөөд Polygon blockchain-ийг ашигладаг хүмүүстэй зориулан Quickswap-ийг танилцуулж байна. Reward хэсэгт USDC-USDT Stable coin-уудын хослолоор 8.36% APY авах боломжтой.
“Дээрх төслүүдийг хэрхэн ашиглах вэ?” гээд төөрөгдөж байгаа бол бид тусалъя.
Койноо барьцаалаад мөнгө зээлэх боломжийг олгосон Anchor protocol дээр UST Stable coin-ыг 20% APY-тай хадгалах боломжтой. Anchor protocol дээр хэр их хүн зээл авч байгаас шалтгаалан хүү тогтворгүй байдаг ч 19,5-20,5% дотор хэлбэлздэг.
Хэрвээ та Anchor protocol дээр мөнгөө хадгалахыг хүсвэл бидний хийсэн хичээлийг үзээрэй.
Өмнө дурдсан төслүүдээс харьцангуй өндөр хүүг санал болгож буй Solana chain дээр баригдсан “Mercurial finance”-ийг танилцуулъя. Mercurial finance нь олон Stable coin-ыг нэгэн зэрэг pool дотор хийгээд түүндээ хүү болгосон DeFi төсөл юм. Жишээ нь USDT, USDC, PAI эсвэл USDT, USDC, WUST гэх зэрэг боломжтой.
USDT-USDC-PAI 25.87% APY
USDT-USDC-WUST 13.80% APY
Одоогоор дээрх хүүг авах боломжтой байна. Өмнөх DEX төслүүдтэй адил хүү хэлбэлзэх байх бөгөөд хүүгээ mercurial finance-ийн өөрийн койн болох MER койноор авна.
Mercurial finance дээр мөнгөө хадгалахын тулд танд хэтэвч хэрэгтэй болно.
Дээрх хэтэвчнүүд дээр өөрийн дансыг үүсгээд холбоход хангалттай. Харин хэтэвч рүүгээ Stable coin-оо шууд шилжүүлж болохгүй. Terra дээрээс UST шилжүүлэх гэж байгаа бол гүүр ашиглаж болно. Гэхдээ гүүр ашиглахад өндөр шимтгэл төлдөг учраас CEX буюу Binance, KuCoin зэрэг төвлөрсөн бус бирж ашиглаж болно. Үүнийг дарааллаар нь бичвэл
1. UST-гээ Luna болгоно
2. Luna-гаа Binance руу шилжүүлнэ
3. Finance дээр Luna-гаа зарж Solana(SOL) авна
4. SOL койноо Sollet wallet руугаа шилжүүлнэ
5. Serum exchange дээр SOL койноо UST
6.Эцэст нь UST-гээ farm хийнэ.
Зах зээл дээр орших маш олон боломжууд дундаас бид зөвхөн 5-ийг танилцууллаа. Энэ бол санхүүгийн зөвөлгөө биш гэдгийг анхааруулъя. Та өөрийн нэмэлт судалгаа шинжилгээн дээрээ үндэслэн шийдвэрээ гаргаарай. Танд амжилт хүсье.
Хүлээгээрэй!!! Уншигч та APY гэж нэг бичээд APR гэж бас нэг бичээд байгааг анзаарсан уу? Ялгааг нь мэдэхийг хүсвэл бидний бэлтгэсэн бичлэгийг үзээрэй.