Сүүлийн үед зах зээл дээр өсөлтөөрөө тэргүүлж, тренд болж байгаа койн бол Solana юм. Хурдан гүйлгээ, бага шимтгэлтэй гэдгээрээ онцлог болсон Solana blockchain-ийг өндөр хүүтэй farming-үүд мөн тэсрэлт хийж буй NFT-үүд улам чимж байна. Өмнөх дугааруудаар Terra ecosystem дээр хийж болох farming танилцуулж байсан бол энэ удаагийн дугаараа Solana ecosystem дээр farming хийх ямар ямар боломжууд байгааг харцгаая.
Юуны өмнө хэтэвчээ сонгож цэнэглэх хэрэгтэй. Solana хэтэвчнүүд дотроос хэрэглэхэд хамгийн хялбар нь Phantom wallet. Web browser дээрээ Phantom extension суулгаад дараа нь өөрийн wallet-ийг үүсгэнэ. Татах линкийг нь доор орууллаа.
Хэтэвчээ цэнэглэхдээ биржүүдээс SOL койн авч цэнэглэж болно. Монголоос бол Binance-ийг ашиглаж болно. Харин Binance-ийг ашиглах боломжгүй бол FTX биржийг санал болгож байна. Solana нь FTX биржтэй хамтардаг учраас өөрийн хэтэвч рүүгээ SOL койноо шилжүүлэхэд илүү хялбар.
Marinade Finance дээр SOL койноо 6.21 APY-тай stake хийх боломжтой. Мөн дээр нь
1. MSOL-SOL 11% APY (msol гэдэг нь marinade finance дээрх SOL юм. msol=sol)
2. MSOL-ORCA 101% APY farming хийх боломжтой.
Orca дээр farming хийж болно, мөн койн авч зарж болно. Хамгийн өндөр хүүтэй farming-уудаас харвал
Койн арилжих, farming болон stake хийх мөн шинэ койны анхдагч захиалгат оролцох, шинэ NFT-г mint хийх буюу хамгийн анхны худалдан авагч болох гэх зэрэг Крипто дээр хийж болох бараг бүх үйлдлийг Raydium дээр хийж болдог. Ray гээд өөрийнх нь койныг 30% APR stake хийх боломжтой.
1. 50 ray 30 хоног
2. 100ray 7 хоног
Stake хийсэн тохиолдолд койны анхдагч зах зээлд оролцох боломжтой байдаг. Шинэ койн гарах бүрд Raydium-ийн medium хуудас мэдээллүүд нь дэлгэрэнгүй ордог учраас тухай бүрд нь уншиж түгжсэн байх он сар өдрийг харж болно.
Мөн farming хийх маш олон боломжууд бий.
Уншигч та өөрөө нэмж судлаад farm-аа сонгоорой.
Stable coin-уудыг farm хийж болдог төсөл бол Saber. Ороод үзэх юм бол stable coin-оо farm хийгээд 20-40% хүртэлх хүү авах боломжтой. Сул тал гэвэл хүүгээ Saber койноор авах учраас ханшийн өөрчлөлт нөлөөлөх эрсдэлтэй.
Зөвхөн Stable coin гэлтгүй бусад койнуудыг farm хийж болно. Үүнд
1. LUNA (APY 39%)
2. SOL (APY 10%)
3. FTT (APY 26%)
Ингэж нэг койноор farm хийх нь impermanent loss болдоггүй, мөн ханшийн өсөлтийг, хүүгийн хамтаар авах боломжийг олгодог давуу талтай.
Sunny aggregator төсөл бол Saber дээр байгаа farm-ийн хүүг тасралтгүй бодож дээрээс өөрийн койны урамшууллыг өгдөг. Ингэснээр farm-ийн хүү илүү өндөр болсон. Өндөр хүү олон хүний анхаарлыг татаж чадсан бөгөөд одоогоор TVL буюу хадгалсан хөрөнгийн хэмжээгээрээ Solana blockchain дээр 2 дугаар байрт жагсаж байна. Олон хүн оролцох тусам хүүгийн хэмжээ буурсаар 200%-тай байсан farm-ууд 20% руу унасан. Үүнээс өндөр хүүтэй farm-ийг дурдвал
Дээр дурдсан stSOL, prtSOl гэх зэрэг үүсмэл койнуудыг Saber дээрээс аваад Pool хэсэгт очин сонгосон 2 койноо Pool-д хийнэ. Дараа нь Sunny aggregator дээр ирж farm хийнэ.
Solana blockchain дээрх хамгийн боловсронгуй DeFi төслүүдийн нэг бол Solfarm. Энэ төслийг ашиглан койноо зээлүүлэх, raydium дээрх farm-ийн хүүг тасралтгүй бодуулж мөн дээр нь Tulip гэх зоосны урамшуулал авч хаана ч байхгүй өндөр хүүгийн өгөөж авах
1. leverage farming → 200-5000%
2. vaults → 10-500%
3. lending → 8-99%
Хөшүүрэгтэй Farm хийх буюу койн зээлж аваад farm хийх гэх зэрэг маш олон боломжуудтай. Тэгэхээр өндөр хүүг хүсэж байгаа бол Raydium дээр биш Solfarm дээр farm хийсэн нь илүү өндөр өгөөжтэй гэж ойлгож болно. Хэрхэн solfarm-ийг ашиглах талаар бидний хийсэн бичлэгийг үзээрэй.
Крипто ертөнц дээр ганцхан койн худалдаж авчхаад өсөхийг нь хүлээхийн оронд farm, stake хийж хүүгийн өгөөж хүртэх нь илүү ашигтай. Зарим төслийн хувьд ханш нь унасан ч хүүгийн өгөөжөөрөө уналтаа нөхөх нь ч бий. Өнөөдрийн дугаарт Solana ecosystem дээр farm, stake хийж болох боломжуудыг танилцууллаа. Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш гэдгийг анхааруулъя. Уншигч та өөрийн нэмэлт судалгаа шинжилгээн дээр үндэслэн шийдвэрээ гаргаарай. Танд амжилт хүсье.