Өмнөх дугаарт Solana blockchain дээр хийж болох farming төслүүдийг танилцуулсан бол энэ удаагийн дугаартаа Solana blockchain дээрх койноо хадгалдаг, зээлдэг (money market) төслүүдээс танилцуулж мөн зарим стратегийг тайлбарлах болно.
Банк гэдэг бол хөрөнгийн илүүдэлтэй хэсгээс хөрөнгийн дутагдалтай хэсэг рүү мөнгөний урсгалыг чиглүүлдэг зуучлагч байгууллага. Нэг ёсондоо мөнгөө хадгалах гэж байгаа хүн болон мөнгө зээлэх гэж байгаа хүмүүсийг хооронд нь зуучилж дундаас нь ашиг авдаг.
Крипто ертөнц дээр банкийг DeFi (Decentralized Finance) гэж нэрлэдэг. Төвлөрсөн бус банк гэж ойлговол илүү тоxиромжтой. Уламжлалт зах зээл дээр банк зээл болон хадгаламжийн зөрүүний ашгийг авдаг бол ихэнх төвлөрсөн бус банк ашгаа өөрийн койн эзэмшдэг хүмүүстээ өгдөг. Ийнхүү Solana blockchain дээрх төвлөрсөн бус банкнуудаас танилцуулъя.
Larix төсөл дээр койноо хадгалж бас зээл авч болно. Дээрх зурагт хадгаламжийн хүү(Supply APY) болон зээлийн хүүг(Borrow APY) харуулсан байна. Жишээ нь USDC-гийн хувьд хадгаламжийн хүү нийт 12.26%, харин зээлийн хүү 13.04%. Хойно нь нэмэгдэж байгаа хүүнүүд нь Larix койны урамшуулал. Койн хадгалсныхаа, мөн зээлснийхээ төлөө нэмэлт урамшуулал авч байгаа нь энэ. Доош үргэлжлүүлэн харвал mSol койноор зээл аваад бүр 1.86% хүү авах боломжтой харагдаж байна. Зээл авахын тулд эхлээд койноо хадгалах хэрэгтэй. Дараа нь хадгаламжаа барьцаалаад зээл авдаг гэсэн үг.
Зээл авах, койноо арилжих боломжтой уг төсөл дээр дээрх зураг дээр харуулсан хүүг төлж зээл авах боломжтой. Өмнөх Larix төсөлтэй харьцуулахад хадгаламжгүй учраас нэмэлт хүү тосохгүй гэдгээрээ сул талтай. Mango төслийг ашиглахын тулд өөрийн хаягийг Mango дотор үүсгэдэг. Ингэхдээ өөрийн нэрийг мөн барьцаанд тавих койноо байршуулдаг. Данс үүсгэхэд 0.035 Sol койн шимтгэлд төлдөг.
Solend төсөл нь Larix төсөлтэй адилхан койноо хадгалаад зээл авах боломжтой. Харин өөрийн гэсэн койнгүй учраас нэмэлт урамшуулал байдаггүй. Тэгэхээр хасах утгатай зээлийн хүү гэж байхгүй. Харин USDC гээр хадгаламж хийгээд USDT гээр зээл авбал 8.52%-7.06% гээд 1.46% өгөөж хүртэх боломжтой. Доллароо барьцаалаад доллар авна гэдэг эрсдэл маш бага гэхдээ өгөөж түүнийгээ дагаад бага байна.
Larix болон Solend төслүүдээс хавь илүү өндөр хүүг санал болгож буй төсөл. Өөрийн гэсэн Port гэсэн койнтой бөгөөд түүнийгээ хадгаламжид койноо хийсэн болон зээл авсан хүмүүст урамшуулал болгон тарааж байгаа. Тэгээд л ийм өндөр хийтэй байгаа юм. Зээлийн хүүгээ давсан хадгаламжийн хүү гээд боддоо…
Энэ төсөл дээрх төслүүдээс их ондоо. Өмнөх төслүүд койноо хадгалаад дараа нь хүссэн койноо зээлж байсан бол Parrot гэх төсөл дээр койн болон LP токен барьцаалан PAI гэх Stable coin шинээр үйлдвэрлэн авдаг. LP токен гэдэг бол 2 ба түүнээс койныг Pool хийснийхээ баталгаа болгож авдаг койн юм. Дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл бидний өмнөх дугаарыг уншаарай. Харж байгаачлан зээлийн хүү нь 0.20% буюу маш бага гэсэн үг. Энэ төсөл дээр барьцаанд тавих койн тань хосоороо байх шаардлагатай. Жишээ нь USDC-PAI, USDT-PAI гэх мэтчилэн. Мөн өөр төслийн LP токенийг барьцаалах боломжтой. Одоогоор Saber болон Mercurial төслийн LP токен ашиглаж болохоор байгаа.
1. Mercurial finance төсөл дотор USDC-USDT-UST гэсэн Pool-д койноо хийх
2. Parrot төсөл дээр USDC-USDT-UST LP токеноо барьцаалан дээр хэмжээгээр PAI зээлж авах
3. Saber swap руу орон PAI зоосоо USDC болгох
4. Mercurial finance төсөл дотор USDC-USDT-UST гэсэн Pool-д койноо хийх дахин хийх
5. Parrot төсөл дээр USDC-USDT-UST LP токеноо барьцаалан дээр хэмжээгээр PAI зээлж авах
Дээрх үйлдлийг хоёроос гурван удаа давтан хийж болно.
Нийт жилийн ашиг $224.6
1. SOL койн авна
2. Marinade finance дээр SOL койноо stake хийж mSOL койн авна
3. Port finance руу орж mSOL-оо хадгална(supply)
4. Port finance дээр хадгаламжаа барьцаалан PAI койноор зээл авна. (Эрсдэлээ бодож 50%-д)
5. Saber swap дээр PAI койноо USDC болгоно.
6. Orca exchange руу орон тал USDC-гээр ORCA койн авна
7. Solfarm руу орж vaults хэсэгт USDC-ORCA Pool-д койны хийж Farming хийнэ.
Дээрх стратеги SOL койныг өснө гэж хүлээж байвал хийх хэрэгтэй. SOL койн ханш унасан тохиолдол liquidate болох эрсдэлтэй. mSOL хадгалсан, Pool-д хийсэн мөн зээл авсан бол 10 сарын 7-ноос Marinade finance төслийн өөрийн койн нь болох MNDE койныг airdrop-оор өгөх юм.
Нийт жилийн ашиг $8199, сүүлийн үйлдэл буюу ORCA койны ханш унах эрсдэлтэй гэж үзвэл Sunny aggregator дотор 20% хадгалж болно.
Өнөөдрийн дугаартаа Solana дээрх Lending, Borrowing төслүүдийг танилцуулж өмнө дурдаж байсан зарим төслүүдтэй хослуулан хэрхэн өгөөж хүртэх талаар тайлбарлалаа. Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш гэдгийг дахин сануулъя. Уншигч та өөрийн судлагаа, шинжилгээн дээрээ үндэслэн шийдвэрээ гаргаарай. Танд амжилт хүсье.