Solana дээрх Crypto Puujin багийн хамгийн өндөр хүлээлттэй байгаа төсөл бол Raydium билээ. Raydium дээр swap, farm, staking гэх зэрэг фунцууд байхаас гадна шинэ төслүүдийн анхдагч зах зээлд(IDO) оролцох боломжтой. Raydim дээр “Star Atlas” гэх шинэ төсөл гарахтай холбоотойгоор энэхүү нийтлэлийг хүргэж байна.
Доорх нийтлэлийн дагуу шинэ төсөлд оролцохын тулд 2 өөр Pool-д мөнгөө байршуулах шаардлагатай. Pool гэдэг нь хөрөнгө оруулагчдаас мөнгө авч байгаа Сангаа хэлэх юм(илүү дэлгэрэнгүйг бидний өмнөх нийтлэлээс уншаарай). $USDC зоосоор хөрөнгө оруулалт авч байна гэвэл Pool-д өөрийнхөө $USDC зоосыг амжилттай оруулснаар төслийн борлуулалтад амжилттай оролцлоо гэж ойлгоно.
1. Community Pool
2. RAY Pools
Community Pool нь төслөөсөө хамаараад хэрхэн оролцох нь ондоо хэдий ч зорилго нь бүх хүнд нээлттэй байх Pool байдаг. Pool онгойх хугацаа нь өгөгдсөн байх бөгөөд онгойсны дараа уралдаж мөнгөө оруулах зарчмаар явах болно.
Ray Pool нь дор хаяж 20 $RAY зоосыг 7-оос олон хоног Stake хийсэн хүмүүст зориулсан байх юм. Яг хэдэн зоос хүн бүрд оногдох нь мөн төсөл бүрээсээ хамаараад ондоо байх юм байна.
1. Амжиж Pool-д мөнгөө хийсэн хүн заавал тодорхой хэмжээний зоос авна.
2. Эрт ирсэн нь Pool-дээ оролцоно. Pool-ний хэмжээ дүүрсний дараа оролцох боломжгүй.
Борлуулалт дууссаны дараа шууд Фарминг хийх боломж оролцогчдод нээгдэх юм байна.
Бидний бэлтгэсэн бичлэг дээр дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.
SOLANA ДЭЭР ЦАГ АЛДАЛГҮЙ ХӨДӨЛЦГӨӨЕ!!!
Мөн асуух зүйл байвал бидний Discord server-т нэгдэн асуултаа асуугаарай.
1. Амжилттайгаар шинээр гарч байгаа төслийг худалдаж авахын тулд эхлэхэд шууд бэлэн байх
2. Худалдаж авах Stable Coin-оо бэлдэх
3. Чадвал $RAY зоосыг эртхэн тодорхой хэмжээгээр Stake хийх