Пуужиндах зоос - Sep 1
Zolboo
Пуужиндах зоос - Sep 1

Crypto Puujin багийнхан YouTube дээр пуужиндах зоосоо зарладаг байсан бол энэ удаад түрүүлж Newsletter-ээрээ зарлаxаар шийдлээ. Бид шинэ пуужиндах зоосоороо Blockchain дээр суурилсан дата хадгалах сектор дээр ажиллаж байгаа 0Chain(ZCN) төслийг онцолж байна. 

0chain

Image

Техник технологийн дэвшил өргөжсөөр Дата буюу өгөгдөл бидний хувьд хамгийн чухал болоод байна. Өдөрт гэхэд л 2.5 тэрбум байт өгөгдөл шинээр үүсдэг. Энэ эрчээр өсвөл 2025 он гэхэд 79 zettabyte(тэрбум GB) болно гэсэн тооцоолол гарчээ. Энэ их өгөгдлийг уламжлалт зах зээлд том том теxнологийн компаниуд хадгалдаг. Жишээ нь Marriott, Uber, Yahoo гэх зэрэг аварга загаснууд эзэмшдэг. Хамгийн аймшигтай нь тэд бидний өгөгдлийг харж нууцлал болон аюулгүй байдлыг бүрэн хангаж чаддаггүй. Нэг ёсондоо тэднээс нуух зүйл гэж бидэнд үгүй. Энэ асуудлыг шийдэхээр 0chain гарч ирсэн. Хамгаалалттай мөн нууцлалтайгаар бидний өгөгдлийг аюулгүй хадгалаx зорилготой. 

0chain Удирдлагууд

0chain -ий Захирал, үүсгэн байгуулагч Сасвату Басу нь үүлэн технологи, блокчейн, хиймэл оюун ухааны салбарт ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2017 онд 0chain-ийг үүсгэн байгуулжээ.
Технологи хариуцсан захирал CTO Том Аустин нь Mozilla corporation, ESIEA зэрэг компаниудад судалгааны багт ажиллаж байсан туршлагатай. 

0chain технологийн давуу талууд

1. Нууцлал сайн

2. Үнийн хувьд хямд

3. Хурдан үйлчилгээ

4. файл алдагдал

5. 24 цагийн үйлчилгээ

Онцлог

Хэрэглэгчийн өөрийн өгөгдлийг оруулахад өгөгдөл хэдэн хэсэг салж хадгалагдана. Зөвхөн эзэн нь л салсан өгөгдлийн нийлүүлэx боломжтой.

Сүүлийн үед хамтран ажиллах болсон байгууллага болоод төслүүд:

Dia Partnership: нийтлэлийг унших

Band partnership: нийтлэлийг унших

Geeq Partnership: нийтлэлийг унших

Fuse Partnership: нийтлэлийг унших

Бусад Партнерууд:

Сүүлд шинээр хамтарч байгаа байгууллагууд болоод төслүүд ихээхэн анхаарал татаж байна. Том байгууллагууд 0chain-тэй хамтарч байна гэдэг нь 0chain төсөлд итгэж байгааг харуулахаас гадна хамтран ажилласнаар ирээдүйд улам үйл ажиллагаагаа тэлэх өргөсгөх бүр зах зээлд тэргүүлэх боломж харагдаж байна.

Хаанаас худалдаж авах вэ? Хэрхэн авах заавар:

Image

Авч болох биржүүд болон хослолууд

1. MetaMask хэтэвч суулгах

2. Хэтэвч рүүгээ ETH шилжүүлэх

3. Bancor.finance орж хэтэвчээ холбоо

4. Swap цэсийг сонгон 0chain койноо худалдан авах

Том олонд танигдсан биржүүд дээр гараагүй байгаа нь бидэнд ашигтай байж болох юм. Хэрвээ Binance гэх том бирж дээр гарчихвал олон хүмүүс авахыг хүсэх болно. Энэ нь эрэлтийг нэмэгдүүлж ханшийг өсчихнө. Тиймээс аль болох эрт авах нь зөв шийдвэр байж магадгүй юм. Юу гэдэг билээ, “Эртэч шувуу өт барина”

ZCN хэд хүрэх боломжтой вэ?

Image

Дээрх графикаас харвал 0chain-ийн Marketcap маш бага байгааг харж болно. Arweave төсөл шиг болбол 83 дахин өснө. Арай Arweave төслийг гүйцэлгүй, Sia төсөлтэй зэрэгцэн очвол 40 дахин өсөх боломж харагдаж байна. Магадгүй бид нуугдсан эрдэнийг олсон байж болоx юм.

Буцах