Орлоготой бол додигор!
Өсөлттэй зах зээл дээр юу авбал 10х хийх вэ гэж асуудаг. Тэгвэл уналттай зах зээл дээр ямар төсөл амьд үлдэх вэ гэдгийг асуух нь зүйд нийцнэ.
Ямар ч бизнесийн амь нь мөнгөн урсгалдаа байдаг. Ажиллагсдынхаа цалинг өгч чадахгүй, оффисын түрээсээ төлж чадахгүй болбол мундаг хамт олон байгаад ч нэмэргүй.
Элдвийн нохойны нэртэй төсөл, гоо зүйн мэдрэмжид чинь нийцсэн зураг хөрөг өгч байгаа төслүүдээ орхиод ямар төсөл жинхэнэ хэрэглэгчтэй бөгөөд орлого олж байна вэ гэдэг асуултыг асуух цаг ирээд байна.
Тиймдээ ч өмнөх Bear market-аар Бинансын зоос маш сайн гүйцэтгэлийг харуулсан байдаг.
Ногоон дээр $BNB, улаан дээр $ETH-ийн Биткойнтой харьцах үнийн дүнг харуулав. Уналттай зах зээлд $BNB Биткойны эсрэг өсөлт үзүүлсэн үр дүнг харж болно. Энэ нь $BNB худалдаж ав гэсэн үг биш харин зах зээл дээр боломж хайж байгаа бол орлоготой төслүүдийг хайж судлах хэрэгтэй гэсэн санаа.
Хамгийн их хэмжээний орлого бий болгодог төсөл маргаан байхгүй Ethereum байдаг.
Ethereum-ийн өрсөлдөгчид гэгдэх “Etheruem Killer”-үүд Eth-ийн хаана нь ч хүрэхгүй байгааг дээрх үзүүлэлтээс харж болно.
Тэгвэл хамгийн их орлого бий болгодог төслүүдийн харьцааг харъя. Defi төслүүд болох DYDX, Synthethix 2 хүчийг авч харин NFT marketplace-ууд болох LooksRare, OpenSea байр сууриа бага багаар алдаж байгааг харж болно. Сүүлийн 30 хоногт:
Бусад төслүүдийн үзүүлэлтийг нуугаад цэнхэр дээр dydx, ногоон дээр Synthetix, улаан дээр Opensea, ягаан дээр LooksRare-ийг харуулав. Энд үзүүлэлгүй тогтмол сайн орлоготой байсан төсөл нь metamask байсан хэдий ч өөрийн гэсэн зоосгүй тул хөрөнгө оруулалт хийх боломжгүй.
DyDx, Synthetix-ийн өсөх үндэслэл, шалтгааныг өсөлт үзүүлэхээс өмнө нь вебинаруудаар ярьж байсан билээ. Харин энэ удаад манай багийн зүгээс дараагийн хөрөнгө оруулалтын онолыг танилцуулж байна:
Уналттай зах зээл нь хөрөнгөө хамгаалах буюу Хэдж хийх хэрэгцээг өсгөнө. Хэдж хийх хамгийн үр дүнтэй арга нь Крипто дээр эсрэг бооцоо тавих буюу “Short” хийх. Тэгвэл short хийх боломж олгодог төслүүдийн орлого болон эрэлт өснө гэх онол байдаг. Энэхүү онол нь үнэн болох нь цус асгарсан эдгээр өдрүүдэд улам тодоор харагдаж байна.
Хувьцаан дээр нэгж хувьцааны үнийг, нэгж хувьцаанд ноогдох орлоготой харьцуулсан харьцааг P/E гэдэг. Энэхүү үзүүлэлтийг ашиглан хувьцааны өндөр үнэтэй байна уу, хямдхан байна уу гэдгийг бас тодорхойлж болдог. Тэгвэл dydx-ийн P/E харьцаа 6,1х, synthetix 6.7x орлоготойгоо харьцуулбал одоо ч хямдхан байгааг харуулж байна.