Near Protocol өсөлт дуусчихсан уу?
Nio
Near Protocol өсөлт дуусчихсан уу?

7 хоногийн дотор Хоёр дахин өслөө. Магадгүй 7-ны уналт байгаагүй бол үргэлжлүүлэн өсөх байсан биз. Ямартай ч зах зээлийн анхаарлыг татаж чадсан Near protocol-д цаашаа өсөх ирээдүй бий юу?

Near protocol

Image

Near protocol бол төвлөрсөн бус, proof of stake, өндөр хурдтай, бага шимтгэлтэй блокчейн платформ юм. Нэг ёсондоо Ethereum, Solona гэх зэрэг төслүүдтэй төстэй өөр нэг гараг гэсэн үг. Тухайн гараг дээр шинэ төслүүд баригдаж хөгжиж байдаг. Near гараг эдгээр бусад гарагуудаас ялгарах онцлог нь төсөл санаачлагч хөгжүүлэгч нарт маш ээлтэй. Near гэдэг гараг дээр шинэ төсөл барихын тулд хүнд программчлалын хэл сурах шаардлагагүй, Web Assembly эсвэл Rust гэх хэлийг ашигладаг. Мөн блок дээр шивэгдэж буй гүйлгээг баталгаажуулахдаа маш хурдан гэх мэт технологийн хувьд олон давуу талуудтай.

Баг

Image

Крипто ертөнц дээр хоорондоо өрсөлдөж тэмцэлдэхийн оронд нэгдэн нийлж хүчээ хавсаргах нь олонтаа. Near protocolийн багийн хувьд дэлхийн шилдгүүд цугларсан гэхэд хилсдэхгүй. Санаачлагчид Illia Polosukhin (former Google ) , Alexander Skidanov (Ex Microsoft and Head of Engineering at MemSQL) нар юм.

90 гаруй багийн гишүүдтэй бөгөөд бараг ихэнх нь ICPC гэх программчлалын тэмцээнд түрүүлж байсан эсвэл финалд үлдэж байсан чадварлаг хамт олон.

Хамтрагч байгууллагууд, Хөрөнгө оруулагчид

Хөрөнгө оруулагч компаниуд дундаас дэлхийн шилдгүүд гэвэл Coinbase heavyweight VC’s in Silicon Valley мөн Andreesssen Horowitz. Бусад хөрөнгө оруулагчдаас дурдвал:

1. Metastable

2. Accomplice,

3. Pantera Capital

The Graph near хамтарсан. Ингэснээрээ Гараг хооронд төслүүд амархан хөрвөх боломжийг нээсэн

Band Protcol хамтарсан

Injective Labs интеграци хийсэн

ICON хамтарсан. Үүний үр дүнд койн, NFT зэрэг хөрөнгийг BTP төсөлтэй хамтрагч болох Polka Dot Parachain-руу амархан хөрвөх боломжтой болсон.

Near foundation

Энэ бол ашгийн төлөөх бус байгууллага бөгөөд near ecosystem дээр баригдаж буй төслүүд дээр туслах санхүүжүүлэх зорилготой байгууллага юм. Дээр би хэлсэн дээ. Хөгжүүлэгч санаачлагч нарт ээлтэй гэж. Энэ сангийн тусламжтайгаар зах зээлд боловсронгуй, өгөөжтэй, сайн төслүүд Near гараг дээр баригдах боломжийг нээж өгч байна.

Rainbow bridge

Image

Гараг хооронд шилжихэд бидэнд гүүр хэрэг болдог. Ethereum гарагаас өөрийн койныг Near гараг шилжүүлэх боломжийг Rainbow гэх гүүр нээж өгчээ. Ингэснээр Ethereum дээр өндөр дүнгийн шимтгэл төлөхийн оронд Near дээр хурдан бөгөөд бага зардлаар өөрийн койноо эргэлдүүлэх боломжтой болсон. Мөн дээрээс нь зөвхөн койноо гүүрээр гаргахаас гадна Dapp буюу Ethereum дээр баригдсан төслүүд Near гараг рүү нүүх боломжтой болсон. Энэ бол үнэхээр чухал ажлуудын нэг байлаа.

Анхны бирж

Ref Finance. Энэ төсөл дээр койноо арилжих, зээлэх, farming хийх мөн дээр нь синтетик хөрөнгө буюу уламжлалт зах зээлдэх хөрөнгийг арилжих боломжтой.

Хэтэвчийн хувь Near wallet -ийг ашиглана. Өөрийн хэтэвчийг үүсгэхдээ баахан тоо үсгийн холимог биш өөрийн хүссэн үгээ оруулдаг нь таалагдсан. Жишээ нь 0xeae47357fec1aca8a24a945fd6acdd57c3ee0d2d гэсэн хаяг биш зүгээр л PuujinNewsletter.near гээд өөрийн хүссэн үгээр хаягаа зохиож болно. Мөн хэтэвчээ идэвхижүүлэхийн тулд 0.2 Near койн байх хэрэгтэй.

Доорх зурагт Ref.Finance дээр хийж болох yield farming харууллаа.

Image

Тоон үзүүлэлт

1. Төсөл хөгжүүлэгчдийн тоо

Image

Зургаас харахад төсөл хөгжүүлэгчид нэмэгдсээр байгааг харж болно

2. Өдөрт шинээр бүртгүүлж буй хаягууд

Image

9 сараас эхлэн эрчимтэй өссөн харагдаж байна. 25 мянган шинэ хэрэглэгч 1 өдөрт, гайхалтай. Энэ тоо Near их халуухан байгааг харуулж байна.

3. Венчур капиталд хөрөнгө оруулдаг томоохон сангуудын хамгийн их хэмжээгээр хадгалдаг койнууд.

Image

Дээрх графикаас харахад Near protocol нь Solona-гийн дээр бүр 3-т жагссан байгааг харж болно. Тэгэхээр том халимнууд аль төсөл, аль гараг ирээдүйтэй гэдгийг мэднэ. Харин тэдний сонголт Near protocol байгаа нь үнэхээр эерэг үзүүлэлт юм.

4. Сүүлийн 30 хоногийн ханшийн график

Image

Авч болох биржүүд

1. Binance

2. Huobi Global

3. Kucoin

4. Gate.io

5. Crypto.com

Дүгнэлт

1. Залуухан гараг. Solana шиг гараг болох ирээдүй бий.

2. Сайн хамтрагч байгууллагуудтай.

3. Шинээр олон төслүүд баригдах бүрэн боломжтой. Ингэснээр Near protocol-д эерэг нөлөө үзүүлнэ.

4. Тоон үзүүлэлтүүд таатай мэдээг хүргэж байна.

5. Энд хүрээд Near-ийн аялал дуусчхаагүй, зөвхөн эхлэл нь ч байж магадгүй юм.

Буцах