Farming. Крипто ертөнцөд аль хэдийнээ танил болсон үг. Хоёр ба түүнээс дээш койнуудыг нийлүүлэн хадгалж хүү авах үйлдлийг Farming гэнэ. Энэ үгийн жинхэнэ утга нь угтаа тарих ургуулах. Тариа ногоо тарьж намар нь үр жимсээ хүртдэг шиг farming хийсний дараа койноор ургацаа хураадаг. Яг үүнийг бодитоор бүр жинхэнэ утгаар нь койн тариад түүнийхээ үр жимсийг хүртдэг төсөл гарсан байна. Энэ бол DeFi kingdom.
Dex, farming, staking, NFT, play to earn, gaming
Төвлөрсөн бус бирж, койны хадгаламж, NFT, тоглоом
DeFi kingdom төсөл Крипто дээрх эдгээр тулгуур үйлдлүүдийг нэгтгэсэн гэж ойлгож болно.
Pancakeswap, Uniswap, Quickswap зэрэг төслүүдтэй адилхан төвлөрсөн бус бирж, farming функтэй бөгөөд анимешн хэлбэрт оруулснаараа ялгарч байгаа юм. “Зүгээр койноо хадгалах биш яагаад хөгжилтэй сонирхолтой аргаар өсгөж болохгүй гэж?” гэсэн асуултаас энэ төсөл эхэлсэн байна.
Мөн дээрээс нь өөрийн гэсэн NFT-ийг 10 сарын 7-нд гаргасан. Удахгүй хоёрдох зах зээл нээгдэнэ гэж багийн зүгээс мэдэгдсэн. Мөн ирээдүйд “NFT Газар“-ийг арилжаалах боломжтой болно гэж төлөвлөгөөндөө тусгажээ.
Defi Kingdom төсөл нэг үгээр тоглоом шиг. Дотроо банк, цэцэрлэгт хүрээлэн, худалдааны зах, уушийн газар гээд нэг бүтэн ертөнцтэй.
Defi Kingdom төсөл нь өөрийн гэсэн JEWEL гэсэн койнтой. Үүгээр stake хийх бусад койнтой хослуулан Farming хийх мөн засаглалд оролцох эрхтэй.
Банк хэсэг рүү очиж өөрийн JEWEL койноо хадгалж оронд нь xJEWEL койн авна. Банканд мөнгөө хадгалах энэ үйлдэл Stake хийж байгаатай адил гүйлгээний шимтгэлээс урамшуулал авдаг.
Хамгийн эрэлттэй байгаа хэсэг. Garden буюу цэцэрлэгт хүрээлэнд JEWEL койноо бусад койнтой тэнцүү хэмжээтэй хийж хадгална. Энэ нь нэг ёсондоо farming үйлдэл юм. Хамгийн ихдээ 4500% ийн хүүтэй өгч байгаа бөгөөд долоо хоног бүр хүү нь багассаар байгаа.
Урамшуулал буюу хүүгээ JEWEL койноор өгдөг учраас нийлүүлэлт ихсэж ханшид нөлөөлөх аюултай учраас хүүд орж ирсэн JEWEL койны тодорхой хувийг түгждэг байхаар тохируулжээ. Жишээлбэл 100 JEWEL койн урамшуулалд авсан гэвэл 80 JEWEL койныг цоожилж үлдсэн 20JEWEL койноо авах боломжтой. Цоожлогдсон 80 JEWEL койн ойролцоогоор 2022 оны 3-р улиралд суларна гэж тооцоолжээ. Энэ нь ханшийг тогтвортой байлгах, хэрэглэгчдээ урт хугацааны шийдвэр гаргахад нь хөтлөх зорилготой аж.
DeFi Kingdom төслийн NFT баатрууд, өөрийн гэсэн онцлогтой байхаас гадна мэргэжилтэй. Уурхайчин, тариаланч, оточ, загасчин.
Уурхайчин баатрыг хэрвээ эзэмшдэг бол дээр цоожлуулсан JEWEL койноо 2022 он хүртэл хүлээх хэрэггүй өмнө нь авах боломжтой. Мөн тариаланч баатар нь ургамлыг хурдан ургуулах аргыг мэддэг учраас farming хийснээр авах хүүгийн хэмжээг нэмэгдүүлэх чадалтай. NFT-ийг зүгээр нэг хадгалаад гоо сайхныг нь бишрэх биш түүнийгээ ашиглах боломжийг олгосноороо ялгарч чадаж байна. Ингээд харахад NFT баатрууд өөрийн гэсэн хэрэглээтэй, онцлогтой учраас зах зээлд шинэлэг үнэ байж магадгүй гэсэн хардлагыг төрүүлж байна.
Удахгүй Tavern хэсэг дээр NFT баатруудыг худалдан авах, түрээслэх боломжтой болно.
1. Хэтэвч
Metamask хэтэвч суулгасан байх ёстой. Мөн Harmony network-той холбогдсон байна. Хэрвээ холбоогүй бол энэ зааврыг дагана уу.
2. Тоглоомын өөрийн вебсайт руу орно.
Өөрийн тоглоомын ертөнцийг нээхдээ гүйлгээ хийх учраас өөрийн хэтэвчиндээ ONE койн байх хэрэгтэй. Binance-аас ONE аваад өөрийн хэтэвч рүү гээ шилжүүлж болно.
1. Binance дээр ONE койн авна.
2. Өөрийн metamask-ийн хаягийг хуулж Harmony explorer руу оруулна.
3. Ингэснээр таны өөрийн Harmony блокчейны хаяг харагдах болно.
4. Harmony блокчейны хаяг нь one… гэсэн үгээр эхэлсэн байна. Үүнийгээ хуулж авна
5. Binance дээрээс withdraw хийхдээ one… гэсэн хаяг руугаа шилжүүлнэ.
Өөрийн дүр болон нэрийг бичиж Тоглоомоо эхлүүлнэ.
Ийнхүү таны эхэлж байна даа. Бүх хэсэг рүү нь орж үзээрэй. Өвөрмөц дизайн, дээрээс нь аяны сонголт нь таныг өөр ертөнц рүү хөтлөх болно.
Одоо farming хийж үзье
Garden хэсэг дээр очоод Druid гэсэн дээр дарвал боломжит farming харагдана. Одоогоор хамгийн өндөр нь JEWEL-BNB 4500%-тай байна. Үүнд хийхийн тулд JEWEl болон BNB гэсэн койн тэнцүү хэмжээтэй хэрэгтэй.
1. Marketplace руу очиж койноо худалдан авна.
2. Дараа нь Pool-д койноо хийнэ.
3. Эцэст нь Garden хэсэгтээ ирж хослолоо farm хийнэ.
Өнөөдрийн дугаарт Defi Kingdom төслийг танилцуулж, мөн хэрхэн тоглодог, яаж Farming хийх талаар тайлбарлалаа. Энэ бол санхүүгийн зөвөлгөө биш гэдгийг сануулъя. Уншигч та өөрийн нэмэлт судалгаа шинжилгээн дээр үндэслэн шийдвэрээ гаргаарай. Танд амжилт хүсье.