Terra ecosystem дээр бүтээгдсэн төслүүдээс дараалан хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаараар Pylon protocol-ийн талаар хүүрнэе.
“Мөнгөө хадгал. Бүр өндөр хүүтэй хадгал. Тэгээд хүүгээ зарцуул” гэх санааг Pylon protocol крипто ертөнцөд хамгийн анх авчирсан юм. Өндөр хүүтэй хадгаламж нь Anchor protocol байх бөгөөд Pylon protocol руу орж ирсэн мөнгө Anchor protocol-ийн 20% хадгаламж руу орох болно. Ингээд хадгаламжийн хүүгээрээ сарын төлбөрөө төлөх, зах зээлд шинээр гарч ирж буй койн авах боломжтой. Pylon protocol дээр:
1. Pylon төлбөр (Pylon widget)
2. Pylon анхдагч зах зээл (Pylon Gateway)
3. Pylon farming гэсэн 3 төрлөөр оролцож болно.
Та сард хэчнээн төрлийн төлбөр төлдөг вэ? Утасны төлбөр, интернетийн төлбөр, Netflix, Spotify, Youtube premium гэх зэрэг гарын арван хуруунаас давсан олон төлбөрийг төлдөг бол Pylon protocol таны асуудлыг шийдэхээр гарч ирсэн гэж хэлж болно. Жишээ нь та Netflix-т сар бүр 10$ төлдөг бол Pylon-д жилийн хугацаатай 600 UST хийгээд орхичих. Таны хийсэн 600 UST-г Anchor protocol-д байршуулан 20% хүү болох 120 UST-гээр таны төлбөрүүдийг сар бүр төлнө гэсэн санаа. Ингээд жилийн дараа та 600 доллартай мөн Netflix-ээ бүтэн жил үзчихсэн байх болно. Одоогоор энэ хэсэг нээгдээгүй байгаа ч олны анхаарлыг ихээхэн татаад байгаа билээ.
Terra blockchain дээр шинээр гарч бирж буй төслүүд Pylon дээр Анхны хөрөнгө оруулалтаа татах мөн хөрөнгө оруулагч биднийг эрслэлгүйгээр анхдагч зах зээлд оролцох боломжийг нээсэн.
1. Хөрөнгө оруулагчид Pylon protocol-д мөнгөө тодорхой хугацааны цоожтойгоор байршуулна.
2. Байршуулсан мөнгө нь Anchor protocol руу шилжин 20% хүүтэй хадгаламжид орно.
3. Харин хүүгээр нь шинэ төслийн койныг худалдан авна.
Түгжих хугацаа дууссаны дараа анхны хөрөнгө оруулалт хэвээр байх бөгөөд дээр нь шинэ койныг бага үнээр худалдаж авсан байх болно. Түгжих хугацаанаас хамаараад 3 төрлийн Pool-тэй.
18 сар, 9 сарын дараа койноо авч болно
12 сар, 6 сарын дараа койноо авч болно
6 сар, 3 сарын дараа койноо авч болно
Ингээд харахаар Pylon бол UST-г түгжигч, бүр цаашилбал эрэлтийг нэмэгдүүлэгч. Энэ ямар учиртайг өмнөх дугаараас уншсан байх. (UST-гийн эрэлт нэмэгдсэнээр LUNA-гийн ханш чангарна)
Нэгэн тооцооллыг хийж үзье.
Түгжих хугацаа: 18 сар = 1.5 жил
Тараагдах койны хэмжээ: 130,000,000
Нийт түгжсэн UST: 8,794,929.89 UST
Anchor Protocol хүү: 19,46%
Anchor protocol-оос авах жилийн хүү:
8,794,929.89 UST * 19,46% = 1,711,493.36 UST
Жилд тараагдах MINE token:
130,000,000 / 1.5 = 86,666,666.66 MINE(Terra blockchain дээр нэг блок шивэгдэх бүр/5-6 сек/ тараадаг)
Нэг MINE-д төлж буй UST 1,711,493.36 / 86,666,666.66 = 0.0197 UST энэ бол яг одоо худалдан авч буй үнэ. Ирээдүйд илүү олон хүн оролцож энэ үнэ өсах болно. Гэхдээ одоогийн ханшаа гүйцэх нь юу л бол. Одоогоор MINE 0.187 UST. Pool дотор хийсэн нь ашигтай санагдаж байна уу?
Зураг дээр харагдаж буй 200% APR гэх тоо, одоо Pool-д хийгээд жил хагасын дараа одоогийн ханшаар MINE зарахад олох ашгийг илтгэдэг. Жилийн дараа MINE-ийн үнэ хэд болж өөрчлөгдөхийг хэлж таашгүй юм. Гэхдээ MINE-ийг урт хугацаанд өснө гэж бодож байгаа бол Terraswap-аас авснаас Pool 1-т хийссэн нь илүү ашигтай харагдаж байна.
Авсан койноо “Өснө” гэж хүлээгээд хэтэвчиндээ хадгалж байхын оронд stake хийж өсгөж байх илүү ашигтай байдаг. Тэгэхээр MINE зоосыг хадгалах ямар ямар боломжууд байгааг харцгаая.
MINE койны ханш дараа долоо хоногийн Даваа гараг буюу 8 сарын 30-нд Улаанбаатарын цагаар өдрийн 12 цагт ханш хэд дээр байх вэ? Хамгийн дөхүүлж хэлсэн уншигчийг 100 MINE койноор шагнана аа. Ингэхдээ та бидний Instagram дээр байршуулсан MINE койны постны доор коммент үлдээн Story-ндоо хийгээрэй. Танд амжилт хүсье.