Зах зээлийн хөдөлгөөн эрчээ авч бидний хувьд нартай өдрүүд үргэлжилж байна. Мөн Terra экосистем ч адил өсөж шинэ төслүүдээр бүлээ нэмсээр байна. Өнөөдрийн дугаарт үл хөдлөх хөрөнгийг Terra ecosystem дээр гаргах буй нэгэн төслийг танилцуулахаар зорьлоо.
Хөрөнгө оруулалтын уламжлалт нэгэн хэрэгсэл бол үл хөдлөх хөрөнгө. Үл хөдлөх хөрөнгө худалдан авч түрээслүүлэн түрээсийн орлого олох боломжтой. Мөн үл хөдлөх хөрөнгийг борлуулахдаа авсан үнээсээ өндөр үнээр борлуулан ашиг хийж болдог. Энэ гэхдээ сонсогдож байгаа шиг тийм ч амархан биш.
1. Зөв үл хөдлөх хөрөнгөө сонгох хэрэгтэй
2. Өндөр дүнгээр хөрөнгө оруулалт шаарддаг
3. Гэнэтийн хэрэгцээ гарч хөрөнгөө борлуулах үед худалдан авагч олдохгүй хөрвөx чадвар муу байх зэрэг сул талтай.
Эдгээр сул талыг засах шийдэл олсон нь хөрөнгийг токенжуулах байсан юм. Бодит амьдрал дээр байгаа хөрөнгийг токен болгож олон хэсэгт хуваан блокчейн систем дээр гаргахыг токенжуулах буюу tokenization гэж нэрлэдэг. Бодит хөрөнгөнд компанийн хувьцаа, бонд (Security token), үл хөдлөх хөрөнгө байж болно. Дэлхийд анх удаа Тесла компани токэнжуулсан үнэт цаасыг гаргаж зах зээлд танилцуулж байсан. Монголын жишээн дээр гэвэл “Ай Си Ти групп” токенжуулсан үнэт цаасыг гаргаж байсан.
Үл хөдлөх хөрөнгийг токенжуулснаар ямар ач холбогдолтой вэ?
1. Диверсификаци хийх боломжтой. Нэг сагсанд бүх мөнгөө битгий хий гэсэн үг байдаг. Уламжлалтаар хөрөнгө оруулбал нэг үл хөдлөх хөрөнгийг өндөр дүнгээр худалдан авдаг байсан бол токен болгосноор хөрөнгө оруулагч бага дүнгээр олон төрлийн байшинг худалдаж авах боломжтой болж байгаа. 1 сая долларын үнэтэй байшин байлаа гэхэд 10000 токенд хувааж нэг токенийг нь 100 доллараар үнэлэх юм. Ингэснээр олон хөрөнгө мөн оруулагч олон хөрөнгө оруулалтыг бий болгож байгаа юм.
2. Хөрвөх чадвар. Аливаа хөрөнгийн бэлэн мөнгө рүү хөрвөх чадвар хөрөнгө оруулалтад ихээхэн нөлөөлдөг. Жишээ нь би 500,000 долларын үнэтэй байшинтай. Гэнэт нэг өдөр мөнгөний хэрэгцээ үүсэхэд байшингаа заръя гэхэд худалдан авагч тэр даруй олдохгүй. Олдсон ч тэр дор нь 500,000 доллароор байшинг худалдаж авч чадахгүй байх боломжтой. Үүнийг хөрвөх чадваргүй гээд байгаа юм. Токен болгоод олон жишиг хэсэгт хуваачихвал зарах тал болон авах талууд хурдан уулзаж хэлцлүүд илүү хурдан биелэх юм. Ийм зах зээл бий болсон тохиолдол ханшийн зөрүүнээс ашиг хийх сонирхолтой хүмүүс үүсэж хөрвөх чадварыг бий болгодог.
3. Барьцаа тавин зээл авах. Ухаалаг гэрээний тусламжтайгаар өөрийн эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авч болно.
Terra блокчейн дээр үл хөдлөх хөрөнгийг токенжуулан гаргахаар ажиллаж байгаа төсөл бол Terra Land. Өмнө энэхүү төсөл FCQ Platform гэсэн нэртэйгээр Ethereum блокчейн дээр гарахаар төлөвлөж байсан ч зах зээлийн хөдөлгөөнийг ажиглаж зөвлөгч нарынхаа саналаар Terra блокчейн руу шилжин нэрээ өөрчлөн Terra Land болсон байна. Уг төслийн платформ нь бэлэн болсон мөн үл хөдлөх хөрөнгийн брокеруудаа олсон нь зах зээлд нэвтрэхэд бэлэн болгосон байна.
Анхдагч зах зээл дээрээс нь үл хөдлөх хөрөнгийн токеноо худалдан авна. Дараа нь хоёрдогч зах зээл дээр борлуулж болно эсвэл хөрөнгө оруулалтаа хадгалж түрээсийн орлогоос хүртэх боломжтой.
Зургаас харвал Лондон хотод байгаа байшингийн нэг хэсгийг 900UST-гээр худалдан авч болно. Түрээсийн орлог нь 3,8% хүүтэй байх нь ээ.
Terra Land зах зээл дээр анх удаагаа байшинг токенжуулахаар ажиллаж байгаа төсөл биш юм. Өмнө нь LABS, LAND Box, RealT гэх төслүүд гарч байсан.
Land box төслийн хувьд Солонгос улсад үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд AuctionOK гэх технологийг нэвтрүүлж үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааг блокчейн дээр явуулах тал дээр анхаарч ажилласан.
RealT төсөл бол Америкийн нэгдсэн улсад бүртгэлтэй, Ethereum блокчейны систем дээр байшингуудаа оруулдаг төсөл.
Харин LABS төсөл нь өмнөд Ази руу чиглэж үйл ажиллагаа явуулдаг. Азид е-спортоор илүү хөгжсөн учраас Е-спорт зочид буудлыг токенжуулаад гаргах гэх зэргээр зах зээлдээ тохирсон шийдвэрийг гаргадаг гэж харлаа. Эдгээр үйлчилгээг үзүүлж байгаа төслүүд бүгд адилхан гагцхүү хаана, ямар байшинг хэнд, ямар блокчейн дээр гэдгээрээ ялгарч байгаа юм.
Star terra дээр 10 сарын 27 наас 10 сарын 31-нийг хүртэл анхдагч зах зээлийн арилжаа явагдана. Мөн вебсайтаар нь орон LUNA stake хийдэг бол airdrop авна. Тодорхой даалгаврыг биелүүлээд нэмж airdop авч болох юм байна.