Terra ecosystem сүүлийн өдрүүдэд NFT-гээр хүрээллээ тэлсээр байна. Бидний өмнө танилцуулж байсан GalacticPunk NFT зах зээл дээр амжилттай гарч одоогоор нэг NFT 30 LUNA-гийн ханштай арилжаалагдаж байна. Тэгвэл үүний дараах Terra блокчейн дээр гарах гайхалтай нэгэн төслийг өнөөдрийн дугаартаа танилцуулъя. Энэ бол Derby Stars.
Terra блокчейн дээр гарч буй хамгийн анхны Play to Earn төрлийн NFT тоглоом болох Derby Stars нь өнгөлөг дизайн, хөгжилтэй тоглоом мөн түүнээсээ орлого олох боломжийг бидэнд нээж өгч байна. Тоглоомыг Өмнөд Солонгос улсын “Unopnd” компани хөгжүүлж байгаа бөгөөд Derby days хэмээх тоглоомын илүү боловсронгуй болгож блокчейн дээр гарсан хувилбарыг бүтээж байгаа юм. Derby days тоглоом нь Өмнөд Солонгос улсад 2011 онд гарч тухайн үеийн хамгийн олон таталттай, хамгийн өндөр ашиг орлого олсон 10 тоглоомын нэгээр нэрлэгдэж байжээ.
Энэ тоглоом нь өөрийн NFT морийг өсгөж уралдаанд оролцох, уралдахын өмнө морио уяах сойх, мөн бусад морьтой хослуулан хээлтүүлэх гэх зэргээр өөрийн морьдыг хөгжүүлдэг. Энэхүү морь нь арилжаалагдах NFT байх бөгөөд 10-аас дээш төрлийн онцлог шинж чанартай, үүгээрээ эрэмбэлэгдэн бусад NFT шиг үнэ цэн нь тогтоно. Мөн морьд нь Runaway runner, Front runner, Stalker and Stretch runner гэсэн 4 төрөлтэй.
Дээрх зургаас морины ерөнхий бүтцийг харж болно. Тод хурц өнгөтэй байгаа нь бага насны хүүхдийн үздэг хүүхэлдэйн кино шиг сэтгэгдэл төрүүлж байгааг тоглоом сонирхогчид хэлж байсан. Энэ нь насанд хүрэгчдийн анхаарлыг тийм ч их татахгүй байх магадлалтай юм.
Тоглоомын гол зорилго нь уралдаанд түрүүлж шагнал авах гэж ойлгож болно. Уралдаанд түрүүлэхийн тулд таны морьд хурдан чадварлаг байх ёстой учраас уяа сойлгыг нь тааруулах хэрэгтэй. Мөн хурдан удмын азарга тавьж хурдан унагатай болж болно.
Дээрх зурагт тоглоомоос орлого олж болох схемийг харуулсан байна.
1. NFT морио хөгжүүлж зарснаар ашиг олж болно.
2. Уралдаанд оролцон түрүүлж шагналын койн авч болно.
3. Бэлтгэл хийж мөн шагналын койноор орлого олж болно.
Тоглоомыг хэрхэн тоглох тухай албан ёсоор мэдээлээгүй байгаа ч өмнөх тоглоом Derby days-ээс санаачилсан гэсэн учраас доорх линкээр орж хэрхэн тоглож байгааг үзэх боломжтой.
Derby stars тоглоом нь өөрийн 2 койн гаргана гэж мэдэгдсэн. Нэг нь засаглалын койн (DST), харин нөгөө нь хэрэглээний койн (CRT).
1. DST койн нь уралдаанд түрүүлсэн хүнд өгнө. Мөн stake хийх, арилжаа хийх зэрэгт төлбөрийн койн болно.
2. CRT койн нь бэлтгэл хийхээр урамшуулал болон орж ирнэ. Тоглоом доторх үйлдлүүдийг хийхэд хэрэглэнэ.
Тоглоомыг “Unopnd” гэх “Hashed” компанийн санхүүжилттэй блокчейн технологийн компани бүтээж байгаа. Тус компани “Davaproject” гэх төсөл дээр мөн ажиллаж байгаа юм байна.
Hashed бол блокчейн дээрх төслүүдийг санхүүжүүлдэг хөгжүүлэлтэд нь тусалдаг компани. Өмнө Axie infinity, Sandbox, Decentraland гэх зэрэг зах зээл дээрх амжилттай төслүүдийг санхүүжүүлж байсан.
Nod Games нь metaverse төрлийн тоглоомыг хөгжүүлж байсан туршлагатай. Өмнө нь “League of kingdom”, “Crypto sword and magic” гэх тоглоомуудыг бүтээж байжээ.
Өнөөдрийн дугаарт “Derby Stars” гэх Play to Earn тоглоомын талаар танилцууллаа. Тоглоомын хувьд өмнө туршигдаж байсан амжилттай модель. Дээрээс нь хүчирхэг хамтрагч байгууллагуудтай гээд харахаар энэ тоглоом дээр үнэхээр эерэг хүлээлт үүсэж байна. Магадгүй Terra blockchain дээрх Axie Infinity болохыг ч үгүйсгэхгүй юм.