Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлыг нэг цогцолборт багтаавал: Ethereum-ийн Merge тест энэ долоо хоногт эхлэх бөгөөд 8-р сарын 4-өөс, 8-р сарын 12-ны хооронд идэвхжих юм байна. АНУ-ын FDIC-ийн зүгээс криптог хөрөнгийн даатгалд хамааруулахгүй ба банкнуудад крипто компаниудын эрсдэлийг үнэлэх талаар зөвлөгөө өгөв. Glassnode-ийн зүгээс биткойны 20 мянган долларын дэмжлэгийн түвшинд /support level/ “extreme demand” буюу "хэт эрэлттэй" байгааг мэдээлэв. Тесла өөрсдийн биткойны борлуулалтаас 64 сая долларын ашиг олсон гэжээ. АНУ-ын FTC-ээс метаверсийн хөгжлийг "монополчлохыг оролдсон" хэргээр Метагийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. АНУ-ын ДНБ 2022 оны 2-р улиралд 0.9%-иар буурч, хоёр дахь улиралдаа буурав. ХНС бодлогын хүүгээ дахин 0.75 нэгжээр өсгөв - “There isn’t an option to fail”гэж дарга Жером Пауэлл инфляцтай тэмцэх талаар байр сууриа илэрхийлэв.
Макро түвшний мэдээ мэдээллийг базвал:
Сургамжит үйл явдал
Immutable зүгээс NFT тоглоом болох Gods Unchained-д ажиллаж байсан хөгжүүлэгчдийг халав. Учир нь NFT тоглоомуудын хэрэглээ мэдэгдэхүйц буурч байгаатай холбоотой юм. Web3 тоглоом нь токены үнэ болон шинэ тоглогчдын тоо хоорондын хамаарлаар тухайн тоглоомын амжилт, ирээдүйн хөгжил нь тодорхойлогддог. Тоглогчид тоглоомын токеноор шагнагддаг тул урамшуулал нь токены үнэ цэнийг илэрхийлдэг. Токен үнэ унаснаар тоглогчид тоглох, шинэ тоглогчдын сонирхол багасдаг. NFT зах зээлийн оргил үе гэж тооцогддог 2021 оны 12-р сараас хойш Gods Unchained-ийн өөрийн токен болох GODS-ийн үнэ цэнэ 90 гаруй хувиар буурсан байна. Хэрэв та энэ төрлийн токенд хөрөнгө оруулах гэж байгаа бол дээр дурдсан зүйлсийг сайтар анхаарна уу.
DeFiдээр өрнөсөн онцлох үйл явдал
Solana дээр суурилсан DeFi протокол болох Nirvana Finance халдлагад өртөв. Тус халдлага нийт 3.49 сая долларын хохирол учруулжээ. Мөн Протоколын Stablecoin NIRV өөрийн үнэ цэнийг 90%-ийг алдсан байна. Халдлага үйлдэгч Solend протоколоор дамжуулан 10 сая долларын зээл авч, Nirvana-ийн уугуул токен ANA-г гаргаж. Үүний дараа ANA-г 13.49 сая доллароор зарж 10 сая ам.доллароор зээлээ төлөөд үлдэгдэл ашгаа Wormhole дээрх DAI руу шилжүүлсэн байна.
Түр баяртай.