Та бүхний амралт, зугаалга эд дундаа үргэлжилж буй энэ цаг үед эдийн засаг болон криптод чухал ач холбогдол бүхий үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр байна.
7 дугаар сарын 13-ны өдөр АНУ-ын хэрэглээний үнийн индекс буюу CPI-ийн тайлангаар өнгөрсөн зургаадугаар сарын инфляц 9.1% болж өссөн. Ингэснээр сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрч, эдийн засагчдын таамаглаж байсан 8.8%-ийг давав.
Labor Department-ийн гаргасан мэдээллээс үзэхэд газрын тосны үнийн өсөлт бусад зардлыг нэмэгдүүлж инфляцад нөлөөлсөн гэж дүгнэжээ. Инфляц тасралтгүй өссөөр байгаа нь ОХУ, Украин хоорондын дайнаас үүдэн дэлхийн хүнс, эрчим хүч, түүхий эдийн нийлүүлэлтэд шууд нөлөөлж байна.
АНУ-ын 6-р сарын инфляцын өсөлтийн дийлэнх нь:
Харин Цагаан ордны зүгээс CPI мэдээг "out-of-date" буюу хуучирсан мэдээлэл гэж шүүмжилсэн ба одоогийн нөхцөл байдал мэдэгдэхүйц дээрдэж, үнэ бодитойгоор багасаж байгаа гэх байр суурийг илэрхийлсэн.
Инфляцын өсөлт эдийн засагчдын таамаглаж байснаас хол давсан нь дайны нөхцөл байдалд өртөөгүй эдийн засгийн бусад салбар, хэсгийг хамарсан талаар CPI-ийг тайлан онцлов. Тодруулбал 6-р сард хуучин автомашин, ачааны машин, эмнэлгийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн даатгал, шинэ тээврийн хэрэгслийн үнэ хамгийн их өссөн байна. Ингэснээр өрхийн төсөвт нөлөөлж, дарамт болж эхлэв.
Өнгөрсөн сард цагийн дундаж орлого 0.3 хувиар өссөн ба инфляцыг тохируулсан дундаж цалин зөвхөн зургаадугаар сард нэг хувиар буурсан байна. Энэ талаар Morning Consult компанийн ахлах эдийн засагч Жон Лиер хэлэхдээ "...эдийн засгийн уналт улам бүр нэмэгдсээр байгаа нь бизнес эрхлэгчид инфляцын түвшинтэй уялдуулан цалингаа нэмэгдүүлэх хүсэлгүй байна" гэжээ. Энэ нөхцөл байдал даамжирвал хэрэглэгчдийн худалдан авах чадварыг бууруулж, хувийн санхүүд нэмэлт дарамт учруулах эрсдэл үүсдэг.
Одоо үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь ийм өндөр инфляцтай тулгарч байгаагүй ба эдийн засагчдын таамаглаж байгаагаар энэ нөхцөлд дасаагүй бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдэд дарамт учруулж, цаашлаад үүсэх үр дагавар илүү сөрөг байж болзошгүй талаар анхааруулав.
Инфляц бодитойгоор нөлөөлж буй аж ахуй эрхлэгчийн жишээ дурдвал:
Хэрэгчдийн хувьд бас нэгэн таагүй дата байгаа нь Түрээсийн индекс 6-р сард 0.8%-иар өссөн (1986 оны 4-р сараас хойших хамгийн их өндөр) үзүүлэлт байв. Мөн орон сууцны үнэ дээд амжилт тогтоож, ипотекийн зээлийн хүү нэмэгдсэн нь 2006 оноос хойш орон сууц худалдан авахад хамгийн үнэтэй цаг үе болоод байна.
Гэснээс Оросоос байгалийн хий зөөдөг Шугам засвар хийх шаардлагатай болсон байна. Энэхүү шугамаар жилд 55 тэрбум метр куб хий зөөдөг ба 4 сарын өмнө 40% хүртэл нь бууруулсан байсан.
Дээрх мэдээний дэлгэрэнгүй болон илүү их агуулга бүхий бусад чухал мэдээг доорх холбоосоор үзнэ үү.