Binance, Kucoin гэх зэрэг төвлөрсөн биржүүд Fantom койноор шилжүүлэг хийхийг хаачхаад бидэнд нэлээд төвөг удаад байна. Тиймээс өөр биржээс хэрхэн яаж авах талаар товч мэдээллийг өнөөдрийн дугаартаа хүргэе.
Gate.io шинэ данс нээх их хялбар байсан бөгөөд өөрийн нэр, цахим шуудангийн хаяг, нууц үг оруулахад хангалттай байсан. Анхааруулж хэлэхэд өөрийн нэр дээр тоо үсэг хольсон нэр оруулбал зохиомжтой санагдсан. Мөн гүйлгээний нууц (Fund password) үгийг давхар оруулж байсан. Хаан банканд байдаг шиг.
Баталгаажуулалт (Verify)
KYC буюу хэрэглэгчээ таних хэсэгт та өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг оруулах ёстой. Иргэншил, иргэний үнэмлэх эсвэл жолооны үнэмлэхээ оруулаад бүртгэлээ баталгаажуулна. Бүртгэл баталгаажсанаар шилжүүлэг(withdraw) хийх боломжтой болох тул заавал баталгаажуулаарай.
Gate.io дээрх дансаа цэнэглэх хэд хэдэн арга байгаагаас Coinhub-аас дамжуулан хэрхэн орлого хийхийг жишээн дээр тайлбарлая. Coinhub биржээс шууд Fantom койн авч болох хэдий ч Fantom network-оор Metamask хэтэвч рүүгээ шилжүүлж болохгүй юм. Өөрөөр хэлбэл Coinhub биржээс FTM койн аваад metamask хаяг руугаа шилжүүлсэн бол хөрвүүлэx, шимтгэл өндөр төлөлгүйгээр Poopsicle койныг авах боломжгүй.
1. Coinhub бирж дээр дансаа нээж, орлого хийнэ.
2. USDT stable койн худалдаж авна.
3. Хэтэвч хэсэг рүүгээ орон USDT зарлага товч дээр дарна.
4. Ингэснээр ийм цонх гарч ирнэ. Шилжүүлэх крипто данс гэсэн дээр Gate.io дээрээс хуулж авчирна. 5 дах алхам дээр яаж хуулахыг тайбарлах болно. BEP20 Binance Smart Chain-ийг сонгоно. Ингэснээр шимтгэл бага төлнө. Шимтгэл нь 1 доллар. Анхаар зүйл гэвэл хамгийн багадаа 50 USDT шилждэг шүү.
5. Wallet→Deposit гэж ороод USDT койноо сонгоно. Дараа нь network дээр нь BEP20 Binance Smart chain гэснийг сонгоход таны хаяг болох QR код гарч ирэх болно.
6. Ингээд USDT койноор дансаа цэнэглэснийхээ дараа FTM койноо авна. Trade→Spot trading гэж ороод FTM койноо хайж олно.
7. Дараа нь худалдаж авна. Авах үнэ болон хэдэн ширхэг FTM койн авах гэж байгаагаа оруулна.
8. Худалдаж авсныхаа дараа Metamask хэтэвч рүүгээ шилжүүлнэ. Үүний тулд Wallet→Funds overview→Withdraw
9. Заавал оруулах мэдээллүүдээ оруулна. FTM гэсэн сүлжээг сонгох ёстой. Metamask хэтэвчний хаяг, хэдэн койн шилжүүлэх гэдгээ оруулаад нууц үг, болон баталгаажуулах кодоо оруулснаар койн шилжих болно.
Өнөөдрийн дугаарт Gate.io дээрх хэрхэн данс нээх болон яаж орлого хийх зарлага гаргах талаар тайлбарлалаа. Хэрвээ танд асуулт байвал CryptoPuujin Discord server-ийн Newsletter өрөөнд үлдээгээрэй. Танд амжилт хүсье.