Өмнөх дугаартаа Metamask хэтэвч хэрхэн суулгах талаар тайлбарлаж өгсөн билээ. (Хэрвээ уншаагүй бол эндээс уншаарай.) Metamask хэтэвчийг тэргүүлэх блокчейнүүд дээр нь ашиглаж болно. Доторх чейнээ солин Ethereum, Binance smart chain, Fantom, Matic, Avalanche гэх зэрэг блокчейн рүү хөрвөж болдог. Нэг ёсондоо гараг болгон руу нэвтрэх орох паспорт л гэсэн үг.
Криптопуужин багийн гаргаж байгаа койн Fantom блокчейн дээр гарч байгаа учраас Fantom руу орох паспортоо яаж идэвхжүүлэхийг зааж өгье.
Хэдэн сарын өмнө Metamask хэтэвч дээрээ өөр блокчейн нэмэх хүндрэлтэй байсан бол одоо маш амархан болсон. Хамтдаа хийцгээе.
1. Тэр эвлүүлдэг тоглоом шиг зураг дээр дараад (Google extension-ийг гаргадаг)
2. Ингэснээр доорх цонх нээгдэнэ. Үүнээс Metamask гэсэн дээр дарна.
3. Харагдаж байгаа жижиг цонхноос өөөрийн хэтэвчний мэдээллийг харж болно. Шинэ блокчейн нэмэх гэж байгаа бол Зураг дээр дугуйлсан хэсэг дээр дарна.
4. Add network гэснийг дарж доор харагдаж байгаа шиг бөглөдөг.
Мэдээллүүдийг хуулж бөглөх гэж цаг алддаг байсан бол одоо Fantom блокчейн дээрх нэг төсөл рүү ороод паспортоо нэмж болно. Жишээ үзүүлэн тайлбарлая.
1. Spookyswap.finance-гээд Fantom дээрх хамгийн том төвлөрсөн бус бирж рүү орно.
2. Баруун дээд талд connect wallet гэснийг дарна.
3. Next гээд цэнхэр товчлуур болгон дээр дарна.
4. Үүний дараа Fantom блокчейний мэдээлэл гарч ирэх бөгөөд Approve→Switch network товчийг даран хэтэвчиндээ нэмнэ.
5. Ингээд Fantom блокчейнд нэвтрэх эрхтэй боллоо.
Хэтэвчээ бэлдчихлээ. Харин одоо худалдаж авахын тулд яах вэ?
Poopsicle-ийн вебсайт дээрх Get Shitlisted хэсгийг дарж google form-ийг бөглөх хэрэгтэй. Энэ доор линкийг нь оруулчихъя.
Асуултуудад хариулж өөрийн мэдээллээ оруулна. Мөн өөрийн metamask-ийн хаягийг хуулж оруулах ёстой.
Хаанаас яаж хуулах вэ?
1. Бид яаж Metamask хэтэвчээ гаргахаа мэддэг болсон. Хэтэвчээ гаргаад зурагт дугуйлсан хэсэгт ганц дарахад шууд таны хэтэвчний хаяг хуулагдах болно.
2. Буцаж google form-руугаа ороод paste хийхэд болно.