Cowswap, Gnosis Safe airdrops!
Enkhee
Cowswap, Gnosis Safe airdrops!

Xdai chain хамгийн анхны Ethereum блокчэйн дээрх $DAI зоосыг гүйлгээнийхээ зардалд хэрэглэдэг блокчейн гэдгээрээ зах зээл дээр гарч ирсэн төсөл байдаг. Өнгөрсөн хугацаанд Developer-ууд руу илүү хандсан тайлбар, заавар сайтай байсныхаа хүчинд олон төслүүдийг Блокчейндээ татаж чадсан байдаг ч Маркетинг сул, зах зээл дээр сайн танигдаж чадаагүй зэргээс болоод токен нь өсөлтгүй зогсонги байдалтай удсан билээ.

Энэхүү байдлыг өөрчлөхийн тулд өнгөрсөн оны 12 дугаар сард $STAKE, $GNO 2 төсөл нэгдэхээр болсон. $GNO зоосны Gnosis баг нь Cowswap, Gnosis Safe, Gnosis Auction зэрэг чухал төслүүдийг хэрэгжүүлсэн Ethereum-ийн ертөнцөд танигдсан төсөл билээ.

https://gnosis.io/careers/

Интернетэд байгаа нээлттэй ажлын байрыг харвал CowSwap төсөл дээр фокуслаж байгаа нь мэдэгдэнэ. MEV буюу гүйлгээний урдуур дайрж ордог дайралтаас хамгаалсан энэхүү DEX нь өөрийн засаглалын зоостой болж байгаа билээ. Дэлгэрэнгүйг:

https://cow-protocol.medium.com/cows-together-strong-welcome-vcow-token-to-the-cow-ecosystem-7689c4391373

Гарчигт харсанчлан airdrop буюу урамшуулалд 2 төрлийн төслөөс нь зоос авах боломжийг танилцуулж байна.

1. $vCOW зоосны нийт нийлүүлэлтийн 5%-ийг 2 сарын 15-наас өмнө $GNO зоосоо нэг жилийн хугацаатай түгжсэн хүмүүст өгөх юм байна. Манай Youtube суваг болон Clubhouse дээр таамаглаж байсанчлан CowSwap дээр арилжаа хийж байсан хүмүүс үнэгүй $vCOW-аа одоо авах боломжтой ба хараахан зарах боломжгүй байгаа.

2. Gnosis Safe буюу их хэмжээний мөнгийг хадгалах, олон хүн удирдах, нэг хүн нь хакдуулсан ч мөнгөө алдахгүй байх зэрэг хэрэглээ давуу талыг олгодог хамгийн чухал бүтээгдэхүүнүүдийн нэг нь бас токентой болж байгаа юм байна. Мөн адил 2 дугаар сарын 15-наас өмнө $GNO зоосоо түгжсэн тохиолдолд урамшуулал авах нөхцөл бүрдэнэ. Дэлгэрэнгүйг: https://twitter.com/gnosisSafe/status/1491359822180401152

February 9th 2022

https://forum.gnosis.io/t/gip-29-spin-off-safedao-and-launch-safe-token/3476

$Stake токен эзэмшдэг бол дараах линкээр токеноо $GNO болгоорой:

https://stake-to-gno.xdaichain.com/

$GNO токеноо түгжих линк:

https://lock.gnosis.io/

Дэлгэрэнгүй тайлбарыг:

https://www.xdaichain.com/for-stakers/stake-gno-swap

Extra Readings if interested:

List of Applications on top of Gnosis chain:

https://gnosischain.world/

Guide to run a node on DappNode:

https://forum.dappnode.io/t/how-to-setup-a-gnosis-beacon-chain-gbc-validator-on-dappnode/1351

Буцах