Өнөөдрийн дугаараар олон хүний асуусан асуултад хариулах болно оо. Яаж $FTM койноо Metamask хэтэвч рүүгээ шилжүүлэх вэ? Өмнөх дугааруудаа уншсан бол таны хэтэвч FTM койноо хүлээн авахад бэлэн болсон байгаа.
Хамгийн түгээмэл ашиглагддаг бирж бол Binance. Сүүлийн өдрүүдэд FTM койныг Binance-аас хэтэвч рүүгээ шилжүүлэхийг түр зуур болиулчихсан байсан бол өнөөдрөөс эхлэн хэвийн ажиллаж эхэлсэн байна шүү.
Хэрхэн Binance-аас FTM зоосоо хэтэвч рүүгээ шилжүүлэх вэ?
1. Мэдээж FTM койноо худалдаж авна.
2. Үүний тулд Wallet->Spot гэж ороход доорх зурагт харуулсан шиг цонх харагдах бөгөөд FTM гэсэн хэсэг дээр дарна. Гарч ирсэн цонхны Withdraw (шилжүүлэх) товчийг дарна.
3. Address хэсэг дээр Metamask хэтэвчнийхээ хаягийг хуулж тавина. Өмнөх дугаарт хаягаа хэрхэн хуулахыг зааж өгсөн байгаа.
1. Network гэсэн дээр Fantom network-ийг сонгоно.
2. Amount энэ хэсэгт хэдэн FTM шилжүүлэхээ бичнэ.
3. Тэгээд эцэст нь Withdraw дарахад дараагийн баталгаажуулах цонх гарч ирнэ.
4. Дугаар болон Email хаягаар ирсэн 6 оронтой тоог оруулснаар койноо шилжүүлэх болно.
Хэрхэн Kucoin дээрээс FTM зоосоо шилжүүлэх вэ?
1. Asset хэсэг дээрээс Fantom койноо сонгон орно. Хамгийн гол нь FTM койн тань main хэсэг дээр байх ёстой. Хэрвээ trading дотор байгаа бол Main хэсэг рүүгээ шилжүүлнэ.
2. FTM зоосоо сонгосны дараа доорх цонх харагдах бөгөөд Withdraw гэснийг дарна. Өмнө Binance дээр хийж байсан шиг мэдээлээ оруулна. Тэгээд confirm хийнэ.
Kucoin дээрээс шилжүүлэх 5-10 минутад орж байсан. Харин Binance-ийн хувьд арай их хугацаа авч байсан шүү. Танд амжилт хүсэе!