Бидний ч мэдэхгүй Монгол Stable Coin
Nio
Бидний ч мэдэхгүй Монгол Stable Coin

Өмнөх дугаартаа LUNA болон Stable coin-ий талаар тайлбарлаж, нэгэн асуултыг та бүхний дунд үлдээсэн билээ. Ажигч гярхай уншигчид олон байсан шүү.

Image

Энэ зурган дээрх Монголын мөнгөн дэвсгэрт.

Terra blockchain дээр зөвхөн UST гэсэн долларын stable coin байхаас гадна Солонгосын вон, Японы иен бүр Монголын төгрөг хүртэл байгаа.

Гэвч үүнийг бид ашиглаж болдог уу?

Хариулт нь тийм. Магадгүй та Memechat гэж хаа нэгтэй сонссон л байх. Memechat нь төлбөрийн шинэ шийдлийг Terra blockchain-ийг ашиглан бидэнд хүргэж байгаа Монголын messenger chat юм. Memechat-ийг ашиглан төлбөр тооцоогоо түргэн шуурхай найдвартай хийх боломжтой байдаг.

Image

Монголын Stable coin Пойнт(Point) гэсэн нэртэй бөгөөд Memechat-руугаа орлого хийн пойнтоор дансаа цэнэглэж CU mongolia, Tom N Toms, Prime cineplex, Alpha book гэх зэрэг маш олон газарт ашиглаж болно.

Passive income->Memechat

Хэрвээ та LUNA-гаа Stake хийдэг дээр нь Монголд амьдардаг бол энэ хэсгийг анхааралтай уншаарай.

LUNA stake хийхэд LUNA-гаас гадна бусад улсын валютаар урамшуулал орж ирдэг. Үүгээр гүйлгээний шимтгэлээ төлөх эсвэл эргүүлэн LUNA авч болох юм. Гэхдээ Memechat ашиглан халуун кофе авч уусан нь надад илүү таалагддаг. Өөрийн аргаасаа та бүхэнд хуваалцъя.

1. LUNA stake хийж урамшууллаа авна. (LUNA stake хийх заавар бичлэг)

2. Урамшуулалд авсан валютуудаа төгрөг болгоно. Ингэхдээ Swap multiple coins хэсгийг сонгох илүү хялбар.

3. Memechat app татан өөрийн бүртгэлийг үүсгэнэ. Ингэснээр танд шинэ address үүснэ.

4. Memepay card хэсэг дээр даран өөрийн terra account address-ийг хуулж авна.

Image

5. Terra station wallet-наасаа Memepay address руу төгрөгөө шилжүүлнэ.

Image

6. Ингээд та Memechat-ийн хамтрагч байгууллагуудаар үйлчлүүлж passive income-оо зарцуулах боломжтой.

Дээрх арга дээр зөвхөн урамшуулалд авсан валютыг төгрөг рүү шилжүүлсэн гэдгийг анхаарна уу! UST, LUNA зэрэг койныг төгрөг рүү шилжүүлэхэд 2%-ийн шимтгэлтэй учраас энэ аргаар төгрөгөө татан авах нь ашиггүй. Memechat-ийн талаар дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл:

Website- https://www.meme.mn/nav/home

Facebook- https://www.facebook.com/memechatmn/

Instagram- https://www.instagram.com/memechat.mn/

Буцах