Бидний тухай

Крипто Пуужин бол дэлхийн дижитал хөрөнгө, технологи, уламжлалт санхүүгийн зэрэг глобал мөнгөний орчинд Монгол хүний орон зайг бий болгох зорилго дор нэгдэн ажиллаж буй шинжээч, хөгжүүлэгч, энтрепренер залуусын нэгдэл юм.

Дэлхий дээр мөнгөний хувьсгал өрнөж байна. Дижитал хөрөнгө бол ирээдүйн нэг хэсэг. Крипто Пуужин шинжээчдийн багийн бэлтгэн хүргэх мэдээллийн товхимол энэхүү хувьсгал дунд таны хөтөч байж төвлөрсөн-бус ирээдүйн нэгээхэн хэсгээс эзэмшихэд туслах хамтрагч тань байх болно.

Хурдтай хөгжиж буй хэрээр хурдацтай өөрчлөгдөх дижитал хөрөнгийн зах зээл дээр таныг ухаалаг шийдвэрт хөтлөх санхүүгийн луужин БИД байх болно. Крипто-ухаантан болход тогтмол судалгаа шинжилгээ хийх нь чухал.

Танд бэлтгэн хүргэгдэх товхимолууд таны судалгааны нэг хэсэг болж, нарийн төвөгтэй технологи, санхүүгийн ойлголт болон блокчэйн-крипто орчин дах чиг хандлага, санааг энгийн үгээр задлан тайлбарлах, ойлгуулхад товхимолын мөн нэгэн гол зорилго оршино.